АН-ын Ванга эмээ Г.Эрдэнэтунгалаг

1467960180577f4b745f2ffМонгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд өнөөдөр Сэлэнгэ аймгаас тодорлоо. Тодруулбал, МАН-аас 26 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Жаргалтулгын Эрдэнэбатыг чуулганы хуралдаанаар 97,1 хувийн саналтайгаар дэмжиж томилолоо. Ийнхүү Монгол Улс эдийн засагч Ерөнхий сайдтай болсон юм чинь ирэх дөрвөн жил эдийн засгийн хямралаасаа гарчих байх гэсэн итгэл найдварыг хүлээж суугаа нь үнэн юм шүү.

Харин түүнийг Ерөнхий сайдаар томилогдонгуут дуучин Г.Эрдэнэтунгалагийг АН-ын Ванга эмээ хэмээн ярьж эхлэв.

Учир нь УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Эрдэнэтунгалаг Ж.Эрдэнэбаттай өрсөлдсөн бөгөөд тэрбээр өнгөрсөн сарын 27-нд Ерөө суманд сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагаагаа хийхдээ нэг л зүйлийг аминчлан захиж хэлжээ.

Тэрбээр “Би нэг зүйлд бахархалтай байна. Сонгууль болдгоороо болно, амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Хүмүүс бараг сонголтоо хийчихсэн байх. Би нэг зүйлээр бахархаж байна. Юу вэ гэхээр МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат гэж хүнтэй өрсөлдөж байгаагаараа бахархаж байна.

Ж.Эрдэнэбат Засаг дарга байсан залуу туршлагатай мундаг хүн. Хэрвээ ялбал ирээдүйд Ерөнхий сайд болох ёстой хүн гэж боддог” хэмээн ярьжээ. Ийнхүү түүний ярьснаар МАН ялалт байгуулж, өрсөлдөгч нь Ерөнхий сайд боллоо.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих