Дахин төрсөн эмэгтэйн бахархам түүх

5a3ee5de3747e7f2a337682067d4810eКэти Пайпер бүсгүй дөнгөж 24-хөн насандаа хүчлийн халдлагын золиос болж, насан туршдаа сэтгэлийн шархтай амьдрах болжээ. 2008 онд найз залуу Дэнни Линч нь Кэтигийн нүүр лүү хүхрийн хүчил цацсанаас хойш 7 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Кэти бууж өгөлгүй тэмцсээр гоо сайхны хагалгаагаар сорвио арилгаж, загвар өмсөж эхэлсэн юм.

Мөн Винчестер хотын гоо бүсгүйгээр шалгарчээ. Үүгээр ч зогсохгүй, мужаан найз залуутайгаа сүй тавьж, нэг хүүхдийн ээж болон телевизийн нэвтрүүлэг хөтлөж эхэллээ. Тэрбээр “Анх халдлагад өртсөнийхөө дараа намайг хэн ч хайрлахгүй, хэн ч надад татагдахгүй гэж бодож байлаа. Гэхдээ Дэнни Линч намайг ямар хүчтэй хүн бэ гэдгийг ойлгуулж өгсөн” хэмээн ярьжээ. Түүнийг од болон гялалзаж байх хооронд экс найз залуу Дэнни Линч нь 12 жилийн хорих ялаа эдэж байна.

246D8E9C00000578-2907019-image-m-13_1421087612923


URL:

Сэтгэгдэл бичих