Монголын эдийн засгийн өсөлт Хятадаас хамаарна хэмээн судлаачид vзжээ
Манай эдийн засагчид ч бас ирэх гурван жилд эдийн засгийн єсєлт 8-10 орчим хувь байна хэмээн тооцож байгаа. Эдийн засгийн энэ єсєлт бол уул уурхайн салбараас шалтгаалах юм. Тухайлбал, Хятадын тvvхий эдийн эрэлт жил ирэх бvр нэмэгдэж буй нь манай уул уурхайн салбарт хамгийн их хєрєнгє оруулалт татаж, борлуулалт нэмэгдэнэ хэмээн тооцож байгаа.
Учир нь, єнгєрсєн онд манай экспортын бvтээгдэхvvний 73 хувь нь урд хєрш рvv гарчээ. Энэ оны эхний есєн сарын байдлаар бид ємнєд хєршийнхєє нvvрсний импортын 30 хувийг бvр-дvvлж буй судалгаа гарсан. Цаашид манай улс жилд 20 сая тонн нvvрс олборлох тєлєвлєгєє бий. Энэ vед урд хєршийн нvvрсний хэрэгцээний 40 хувийг хангах гэнэ. Манай эдийн засгийн єсєлтийн нэг шалтгаан бол Оюутолгой орд. Тус орд 2013 оноос ашиглалтад ороод эхэлбэл жилд 3.5 тэрбум ам.долларын бvтээгдэхvvн гаргах тооцоо бий.
Энэ нь єнєєдрийн байдлаар манай дотоодын нийт бvтээгдэхvvний 90 хувьтай тэнцэх юм. Эдийн засгийн шинжээчид манай улсын эдийн засгийг ойрын гурван жилд асар их єснє хэмээн тодорхойлж байна. Тухайлбал, “Fitch Ratings”-ийн шинжээчид манай эдийн засгийн єсєлт 2011- 2012 онд єсєх зам руугаа орно хэмээн онцолжээ. Тус байгууллагын шинжээчид “2011 онд дотоодын нийт бvтээгдэхvvн 7.5, 2012 онд найман хувиар єснє” хэмээж буй юм. Монголын гадаад валютын нєєц єнгєрсєн оны гуравдугаар сараас хойш єнгєрсєн аравдугаар сар хvртэлх хугацаанд 1.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Vvнийг тус байгууллагын Ази, Номхон далайн бvс нутгийг хариуцсан ахлах мэргэжилтэн Андрью Колкухаун “Монголын гадаад валютын нєєц нь нэмэгдэж байгаагаас харахад эдийн засаг нь сэргэж эхэлсэн гэж vзэж болох юм. Гэхдээ эрсдэл дагуулж буй нэг зvйл байна. Тэр бол Засгийн газрын зардал хэт єсч байгаа явдал” гэж хэлсэн байна.
Энэ бvгдээс vзэхэд манай эдийн засаг єсєх нь гарцаагvй. Гэхдээ эдийн засгийн энэ єсєлт ард тvмний амьдралд хэр наалдацтай вэ гэдэг нь эргэлзээтэй. Сvvлийн хэдэн жилд эдийн засаг єслєє гээд яриад байсан ч ядуурал 32 хувиас буураагvй. Харин ч хямралын улмаас гурван хувь нэмэгдсэн судалгааг статистикаас харж болно. Vvнээс гадна хотын гэр хороолол улам тэлж иргэдийн орлого амьжиргаагаа залгуулж чадахгvйд хvрч байна. Иймээс уул уурхайгаас орж ирэх мєнгєний урсгалыг бэлэн мєнгє тараахад бус иргэдийн бизнесээ эхлэх, эрхлэхэд чиглvvлмээр.
Улсын тєсвийн эрсдэлийн сан, жижиг дунд бизнес эрхлэхэд олгох хєнгєлєлттэй зээлийн системтэй болох хэрэгтэй хэмээж буй билээ. Ингэж чадвал эдийн засгийн єсєлт цаасан дээрх тоо бус бодит vр дvнгээ єгч ядуурал буурах ажээ.
URL:













