Д.Отгонсүрэн — “Сэтгэлээр унаад архи уудаг гэж ах нар хэлсэн”
“Барс”, “Хархорин” зах орчмоор тэнүүчлэн байнга архидан согтуурдаг гэх 60-70 хүнийг албадан эмчилгээнд хамруулах арга хэмжээг нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын архидан согтуурахтай тэмцэх тасгаас өчигдөр зохион байгуулсан юм. Биднийг “Хархорин” зах дээр очиход 50 орчим хүнийг саатуулаад байсан. Тэдний дотор нэг бяцхан хүү байсан нь багагүй анхаарал татсан юм. 10 гаруй настай хүү шал согтуу тасраад уначихсан унтаж байлаа. Эдгээр хүмүүсийг төмөр зам дахь цагдаагийн хэсэгт аваачихад өнөөх хүү бага зэрэг сэргэсэн учраас хэдэн асуултанд хариулт авахыг хичээсэн юм. Гэтэл хүү зурагтаар гарахыг хүсэхгүй байна хэмээн дургүйцсэн учраас эхлээд бидэнд дорвитой зүйл хэлсэнгүй. Харин “надад тамхи өгөөч, би тамхи татахгүйгээр тэсэхгүй нь” хэмээн биднээс гуйж байлаа. Харин сүүлд нь өнөөх хүү бидэнд өөрийнхөө талаар бага сага зүйлийг ярьсан юм.
-Миний дүү хэдэн настай бэ?
-15 настай
Сургуульд сурж байсан уу?
Би тавдугаар ангийн боловсролтой
-Яагаад архи уусан юм бэ?
Би хоёр л удаа ууж байна. Жаахан сэтгэлээр унаад
-Яагаад сэтгэлээр унасан гэж?
-Миний нэг хуурай ах байсан юм. Тэр маань өнгөрчихсөн
Сэтгэлээр унасан үед архи уудаг гэж хэн чамд хэлсэн юм?
-Энэ ах нар ярьдаг ш дээ. Би эд нарыг танихгүй ээ.
Танай гэр хаана байдаг бэ. Манайх траншейнд амьдардаг.
Архи хортой гэдгийг чи мэдэх үү?- Архи амьдралын дайсан гэж үү?

Хүүг бидэнтэй ярилцаж байх зуур тэнд ирсэн бусад хүмүүс хоорондоо багагүй маргаан үүсгээд авлаа. Албадан
эмчилгээнд явуулахаар саатуулсан хүмүүсийг байцааж баримтжуулсаны дараа Баянгол дүүргийн долдугаар төвд аваачиж эмчийн үзлэгт хамруулсан юм. Эмчийн үзлэгт хамруулахаар эмнэлэгт аваачихад бусад үзүүлж байгаа хүмүүст төвөг учруулах эмнэлгээр нэг эвгүй үнэр ханхалдаг учраас хүндрэл их гардаг тухай цагдаагийнхан хэлж байсан. Энд эмчийн үзлэгт хамрагдаж цусны шинжилгээ, халдварт өвчин, ДОХ, арьс өнгөний өвчин зэрэг нарийн шинжилгээ өгч дуусаад үүний дараа албадан эмчилгээнд явах үгүйг шүүх хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг байна. Албадан эмчилгээнд явуулахаар саатуулагдаад байгаа хүмүүсийн ихэнх нь элэгний өвчин болон бусад төрлийн өвчтэй гардаг учраас эмчилгээ хийлгээд үр дүн бараг гардаггүй байна. Тэгээд ч эдгээр хүмүүсээс эрүүл хүн олоход хэцүү гэдгийг эмч нар хэлж байсан юм. Эмчийн үзлэгээр архинд донтох зэрэглэлийг тогтоож шүүх хуралд шилжүүлдэг бөгөөд архинд донтох өвчний зэрэглэл, бусад өвчний дүгнэлтийг харгалзан шүүх хурлаар эмчилгээнд явуулах эсэхийг шийдэх ёстой. Баянгол дүүргийн шүүх дүүргийн цагдаагийн газрын нэхэмжлэлээр албадан эмчилгээнд явуулах хүсэлтийн дагуу уг хэргийг хэлэлцэж, хэдэн хүнийг албадан эмчилгээнд явуулах эсэхийг нэг бүрчлэн танилцаж шүүхээс шийдвэр гаргах юм.
/Үргэлжлэл бий/
URL:













