ЭМИЙН САНД ХУДАЛДДАГ АМИНДЭМ НАС БОГИНОСГОНО

Британийн эрдэмтдийн хувьд нээлт хийхгүй өдөр гэж алга. Саяхан л алим хортой, үс бууралтуулдаггүй эм бүтээсэн тухай мэдээлж байсан бол одоо тэд эмийн сангуудад худалдаалагдаж байгаа аминдэмүүдийг хэрэглэх нь аюултай гэж анхааруулж байна.

Дорнод Финландын их сургууль, Миннесотагийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн сүүлийн судалгаанаас үзвэл, олон аминдэмийн нэгдэл нь ашиггүй төдийгүй, ахимаг насны эмэгтэйчүүдийг эрт нас барахад хүргэж болзошгүй ажээ. Судалгаанд тэтгэврийн насны 38 мянган эмэгтэйг хамрагдсан бөгөөд тэднээс сүүлийн 20 жилд ямар аминдэм болон эрдэс бодис хэрэглэснийг нь асуусан байна. Шинжээчид төмрийн бэлдмэл аюултай болохыг тогтоожээ.

Харин кальци нас барах эрсдэлийг эсрэгээр бууруулдаг аж. Олон аминдэм агуулсан бүтээгдэхүүн, В6 аминдэм, фолийн хүчил, магни, цайр, зэс нь дээрх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Дээрх дүгнэлтийг үндэслэн илүү өргөн хүрээний судалгаа явуулах зүйтэй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Эрүүл мэндээ хамгаалахын тулд хүнсээр дамжуулан аминдэм, эрдэс бодис хэрэглэж байхыг эрдэмтэд зөвлөсөн байна. Тэрчлэн аминдэм дутагдахаас гадна илүүдэх нь эрүүл мэндэд аюултай болохыг тэд сэрэмжлүүлжээ. З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих