Гандантэгчэнлин хийдэд дотоод цам харайна

000Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг өнгөрсөн жил сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт тэмдэглэн өнгөрүүлсэн.

Үүнтэй холбогдуулан энэ жилийн Даншиг наадмын хүрээнд нийслэлийн иргэдийн ажил үйлс, эрүүл мэндийг даатган лам нар даллага, дөрвөн уулын сан, цагаан, ногоон дарь эх гэх мэт номыг мянган лам айлдах ёслол өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд болж байна. Лам нар өнөөдөр сүсэгтэн олонд зориулан Хүрээ жахар цамын хурал хурж, дотоод цам харайна.

Түүнчлэн энэ сарын 6, 7-нд буюу ирэх амргалтын өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам болно.


URL:

Сэтгэгдэл бичих