Шуурхай: Н.Энхбаярыг баривчлахаар намын байр луу нь халдлаа
Монголд сенсаацигүй өдөр гэж нэгээхэн ч байхгүй болоод удаж байна. Өнөөдрийн гол сэдвийн эзнээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тодорлоо. Өөрөөр хэлбэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар яг одоо арав гаран залуус намын байран дээр нь очсон байна.
Дотогш нэвтэрсэн залуустай хамт УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ байгаа бөгөөд хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно. Дөрвөн жилийн өмнө Н.Энхбаярыг гэрээс нь оймстой нь баривчлан авч явж байсан бол энэ удаа намын байран дээрээс нь баривчлахаар завдлаа. Яг одоогоор үйл явдал иймэрхүү байдалтайгаар өрнөж байна.
URL:














