Алт ухах гэж байгаад нүхэнд унаж амиа алдлаа

a9122014cbcd8e07f7452316f25fe98e0f9f19d6Өмнөговь аймагт гар аргаар алт олборлож байсан иргэн нүхэнд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг осол тус аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн нутаг Нурууны ар гэх газарт  гарсан байна.

Тодруулбал, 49 настай Г гэх эрэгтэй энэ сарын 05-ны өдөр 21.00 цагийн үед ухсан нүх дамжин алт ухахаар явж байтал татлага уяа нь тасарсны улмаас доош нүхэнд унажээ.

Хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.

П.Мөнхжаргал  Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих