Олимпийн галт бамбар дамжуулагч Иво Питангай таалал төгсчээ
Олимпийн бэлгэ тэмдэг болсон галт бамбарыг дамжуулах хүндэт үүрэг хүн болгонд оногдоод байдаггүй. Харин Бразилийн алдарт мэс засалч Иво Питангай энэхүү бамбар дамжуулах ёслолд тэргэнцэртэй оролцсон юм. Тэрээр “Рио-2016” олимпийн нээлтийн ажиллагааны дараа таалал төгссөн аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр нээлтийн дараа гэртээ очоод цус харвасан байна.
“Тэр Бразилчуудын төлөө ихийг бүтээсэн. Амьдралаа бусдын сайн сайхны төлөө зориулсан хүн. Бид түүнийг санах болно” гэж Бразилийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Темер эмгэнэл илэрхийлжээ.
URL:










