Жүдочдын загалмайлсан эцэг Женко Х.Баттулгын талаарх баримтууд

1.   Х.Баттулга 2006 оны есдүгээр сард Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон.

2.  Тус холбооны дэд ерөнхийлөгч нь мөн Баттулга гэж нэртэй хүн байдаг. Н.Баттулга Женкотой 2012 оноос хамт ажиллаж эхэлсэн. Тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер, каратэгийн хар бүстэй. Тэдний нөхөрлөл 90 оноос эхэлжээ.

3.  Х.Баттулга самбо бөхийн тамирчин. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль, Дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

4.  Түүний энэ спортод орох болсон шалтгаан их энгийн. Байраар шагнадаг байсан аж. 1989 онд эх орондоо болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцож дөрвөн өрөө байраар шагнуулан залуу Баттулга мөрөөдлөө биелүүлжээ.

5.  Монгол улсын гавьяат тамирчин. Жүдотой амьдралынхаа 40 гаруй жилийг холбосон Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох түүний багш. Багшдаа энэхүү цолыг хүртэхэд нь хүндлэл үзүүлж Land Cruiser 200 машин бэлэглэж байжээ. Ч.Насантогтох олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр, дэлхийн анхны аварга жүдоч Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, М.Бундмаа нарын олон анхдагч шилдэгүүдийн багш юм.

6. Яармагийн 34 дүгээр сургуульд наймдугаар анги төгссөн хүү үргэлжлүүлэн Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж төгссөн. Сурлага тааруу байсан тул Х.Баттулгат өөр арга байгаагүй.

7. Өөрөө тамирчин байсан тул тэднийхээ зовлон жаргалыг ойлгодог ерөнхийлөгч өнөөдөр олимпид нэг жинд дөрвөн тамирчин эрх авах, зардал мөнгөндөө санаа зовохгүй олон улсын тэмцээнүүдэд бүтэн багаар оролцох боломжийг нээсэн нь амжилтын гишгүүр болж байгаа.

8. Х.Баттулга жилдээ холбоондоо өөрийн халааснаас тэрбум төгрөг зарцуулдаг тухай Дэд ерөнхийлөгч нь ярьж байв.

9.  2013 оны байдлаар Монголд жүдо бөхийн 120 клубт 18 мянган жүдоч хичээллэж байв. Энэ тоо мэдээж өссөөр байгаа.

10. Х.Баттулга “Жүдог өнөөдөр улс орон даяараа хүлээн зөвшөөрдөг боллоо. Гагцхүү энэ байр сууриа л цааш хадгалж явах нь чухал. Үүний тулд бид хүүхэд залуустаа суурилсан сургалтын хүчирхэг программыг хөгжүүлэх хэрэгтэй байгаа” гэж байв. Тэр зорилго нь биелсээр байгаа.

Э.Эгдэрмаа

zuvsongolt.mn


URL:

Нэр: иргэн Огноо: 30 May 2017

зорилготой хүн л аливааг бүтээдэгийн жишээ.Холбоонд хувиасаа мөнгө /тэрбумаар нь шүү/ гаргадаг хүмүүс хэр олон билээ. Үр дүн нь гарсан гарч байгаа цаашид чМОНГОЛ УЛСын нэрийг дэлхийн тавцанд мандуулна шүү дээ. Зөв үр тарьвал зөв үр дүн л гарна. Хогийн ургамал таривал ургац авах байтугай унтаж амрах газаргүй л болох байхдаа.

Сэтгэгдэл бичих