Зөвөлгөө нэртэй З.Энхболдын ӨРӨВДӨЛТЭЙ УЛСТӨР

4545Ц6УӨ4У5АӨУЖХүний төрлөх зан, тэр тусмаа Монголчуудын яс маханд нь шингэсэн гэмээр бусдыг шүүмжлэх дуртай өнгө аяс улстөрд даамжирсаар… Тодруулбал: Өнгөрсөн засгийн үед УИХ-ын дарга асан З.Энхболд өчигдөр өөрийн цахим хуудсандаа Мэргэжлийн засгийн газрын гишүүн Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хандсан зөвлөмж нэртэй басамжилсан үгсийг чулуудсан нь олны анхааралыг татлаа. Ёстой л нэг нэгнээсээ илүү гарах гэсэн гэнэн мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүүхдийн занч юм шиг.

Үнэндээ түүний сангийн сайд Б.Чойжилсүрэнд өгсөн зөвөлгөө гэх нэрийдлээр өөрийн байгуулцаж явсан “Шийдлийн” тодотголтой засгийн газрынхаа булихайг илчилчих шиг. Улсын төсвөөс санхүүждэггүй төсөл хөтөлбөр байдаг л юм байх.

З.Энхболд гэж хэн бэ? Тэрээр Ардчилсан намыг хагарган бутаргагч төдийгүй, эрх барих хугацаандаа дарангуйлалыг бий болгож өөрийн ноёрхолыг тогтоох гэж оролдож байсан гэдгийг хэн бүхэн л мэднэ. Ямартаа л олон нийтийн шууд эфирээр Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хамт олныг “ажилгүй хэдэн архичин” хэмээн зарлаж хэсэгтээ л хэвлэлийн баатар болж байсан нэгэн.

Гэтэл тэрээр одоогийн засгийн газарт нөлөөлөх гэж сошиал ертөнцөөр намын даргын суудлаа алдаж, сонгуульд ялагдсан бухимдалаа илэрхийлж хэн нэгнийг доромжлон басамжилж суугаа нь өрөвдөлтэй улстөр гэхээс өөр хэлэх үг алга.

Ямартаа ч З.Энхболд өөрийн улстөрийн ажлаа цахим ертөнцтэй холбож ард түмнийг турхирах ажил болгож байгаа бололтой.

 

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ

 


URL:

Нэр: zochin Огноо: 11 August 2016

Zika bolivol taarna

Нэр: kkkk Огноо: 11 August 2016

Цаст уулын цагаан бар цагаа болохоор шоргоолжинд идүүлнээ гж

Нэр: иргэн ИРГЭН Огноо: 11 August 2016

эдийн засгийг дампууруулсан бол хариуцлага хүлээ,хүлээлэг. Өөр юу ярих вэ?

Сэтгэгдэл бичих