Элэг авмаар бас элэг эмтэрмээр
Сая фээсбvvкээр орж яваад элэг авмаар нэг юм харлаа, элэг эмтэрмээр ч гэх юмуу эсвэл. Юу гэхээр МУИС –ын оюутны холбооных нь нэг нєхєр ингэж уриалж:
“… МУИСОХ-ноос 2011. 10. 03-ны єдєр 09:00 цагаас МУИС-ийн хичээлийн 1-р байрны ємнє зохион байгуулалттайгаар эсэргvvцлийн жагсаал хийнэ… бла бла бла бла
…Унасан хичээлийг бvтэн кредитээр тєлєх нь зєв vv!!!
Сургалтын vйлчилгээтэй холбоотой тєлбєр авах нь зєв vv!!!.. бла бла бла
Бид актлагдсан 3,6-р хичээлийн байранд хичээллэх нь зєв юм уу!!!… бла бла бла бла бла… маш олон асуудлыг дэвшvvлж бид захиргаатай тэмцэх цаг иржээ…бла бла бла… ирээдvйнхээ найз нєхдийнхєє тєлєє тэмцэцгээе, ирж жагсаарай, хамтдаа бол хvчтэй хичээл хаялт зарлъя… бла бла бла”
Ёстой нээрээ хахахаха хэхэхээх хохохохохо хихихихихих хєхєхєхєхєхєх кккккк. Уг нь хэдхэн хоногийн ємнє МУИС –ын МКС –ын оюутнууд азийн хэмжээний томоохон програмчлалын олимпиадаас мєнгє медаль авчирч та биднийг баярлуулсан. Зарим оюутнууд нь хэрэгтэй мэргэжлээ эзэмшиж, дэлхийд нэрээ гаргаж явна. Гэтэл зарим хийтэй, хэнээтэйнvvд нь “тэмцэх жагсах, хичээл хаях” тухай уриалж цээжээ дэлдэнэ. Болдогсон бол энэ хэнээтэй дуракуудын 500 мянгыг булааж аваад олимпиадад тvрvvлсэн залууст єгчих юмсан. Сургалтын тєлбєрєє нэмэхгvй байхыг боловсролын сайд нь vvрэгдэнэ, одоо оюутнууд нь хичээл хаялт зарлаж тэмцэнэ гэнэ дээ. МУИС –ын захиргаа гэж ёстой тамын аймаар амьтан бололтой, хэдэн хєєрхий оюутнуудаа зовоож байгаа юм байна, яааааасан муухай юм бээээ яа яа яа.
Улсаас таван зуун мянган тєгрєг авч байж, одоо сар бvр далан мянгыг авахаар болсон байж, автуусаар vнэгvй явж байгаа мєртлєє яг хичээл хийх цагаараа жагсаал хийнэ гэдэг ч их л ууртай байгаагийн шинж шvv. Юунд уурлсан шалтагуудыг нь нэг сонирхъё. “Унасан хичээлийг бvтэн кредитээр тєлєх нь зєв vv!!!” гэсэн байх юм, хамгийн эхэнд бичсэнийг бодоход хамгийн уур хvргэсэн шалтгаан бололтой. Хvний амьдралд юу эс тохиолдох вэ, унах шалтгаан олон. Гэхдээ ихэнхидээ л шоудаж, залхуурсан хvмvvс л хичээл дээрээ унаж байгаа. Оюутан єєрєє хичээвэл ямар ч хичээлийг ойлгож чадна. Албатай юм шиг юу ч сураагvйнхээ тєлєє ингэж гоншигонох нь хир зvйтэй вэ, унахгvй л бай л даа. Дараагийн асуулт нь “Сургалтын vйлчилгээтэй холбоотой тєлбєр авах нь зєв vv?” гэнээ. Vнэгvй сурах гээд байгаа юм болов уу? Vvнд хэлэх ч vг алга. Бас нэг хєєрхєн асуулт нь “Бид актлагдсан 3,6 –р хичээлийн байранд хичээллэх нь зєв vv” гэнэ. Тааруухан хуучин барилга гэдэг нь ч vнэн шvv. Гэхдээ дvv минь, чамд болон бусад зуун далан мянган оюутанд чинь тарааж єгсєн 85 тэрбум тєгрєгєєр, удахгvй нэмж єгєх гэж байгаа 140 тэрбум тєгрєгєєр 3, 6 –р байр шиг чинь цоо шинэ арван ширхэг барилга босгож хvрэх юм шvv дээ уг нь. Тийм сvрхий юм бол “Бvгдээрээ 500 мянгуудаа нийлvvлж шинэ байр босгуулъя” гэж оюутнууддаа уриалаач. Шинэ байр нь байг, хоцрогдсон лабароториудаа тохижуулахын тулд 500 мянгуудаа нийлvvлье гэж уриалаач, тийм их санаа зовоод байгаам бол.
Улсаас зvв зvгээр, сув сул мєнгє тараасаар байгаад энэ хэдэн оюутнууд чинь бvvр vхээнц, амьдрах чадваргvй, хэрvvл хийхдээ л гарамгай амьтад болж дуусах нь. Єєрийнхєє тєлєє, амьдралын тєлєє ажил хийж мєнгє олж, хажуугаар нь боловсрол эзэмшиж тэмцдэг биздээ, эсвэл одоо цагт зvгээр л жагсдаг болчихсон юмуу. Одоохондоо МУИС –ын материаллаг бааз, хєрєнгє санхvv маруухан л байна, бvгд мэдэж байгаа. Vнэхээр МУИС чинь таалагдахгvй бол єндєр тєлбєртэй, гоё анги танхимтай хєєрхєн охидуудтай СЭЗДС, Хvмvvнлэг гэх мэт хувийн сургуулиуд байна, чиний дур шvv дээ. Гадагшаа явж сургууль шиг сургуульд, сурсан шиг сурж ч болно, тєлбєр нь л єндєр байхдаа.
Хавар бас ид шалгалтын vеэр хэдэн оюутнууд тєв талбай дээр 70 мянгаа нэхэж жагссан. Оюутны холбоонуудад нь єєр хийх ажил олддоггvй юм болов уу, мєрєєрєє хичээлээ хийгээд явж байгаа залуусыг элдэв жагсаалд уриалаад байх юм. Эсвэл хэн нэг нь жагсаалд уриалж од болох сонирхолтой байдаг юм уу? Оюутан нас гэдэг омголон сайхан vе, зєв юмныхаа тєлєє л тэмцээсэй. Єдрийн талыг бааранд єнгєрvvлдэг шоучин оюутан байхад єдрийн талыг хичээлээ хийж єнгєрvvлдэг сурлагатай оюутан ч байна. Ялгах л хэрэгтэй дээ, сайн ялгах хэрэгтэй.
Нээрээ жагсах гээд байгаа бацаануудад зєвлєхєд морьгvй жагсаал моодноос гарсан шvv, анхаарна биз єєрсдєє. Гэхдээ л Чойбалсангийн хєшєєг хэчнээн адууны хомоолоор буллаа гээд МУИС –ын захиргаа таануусын асуудлыг шийдэхгvй, шийдэхийг ч хvсэхгvй, хvссэн ч чадахгvй. Учир нь мєнгє байхгvй. Хувцас муутай, царай муутай, ааш муутай хэдэн багш нарынхаа цалинг тавих гээд ядаж яваа. МУИС –ын захиргааг ємєєрєх гэсэнгvй, МУИС –ын багш хvнийхээ хувьд зєвєєр хэлэхэд “буруу”, гоёор хэлэхэд “саваагvй”, шулуухан хэлэхэд “тэнэг” зvйл сэдээд, уриалаад байгаа зарим хийрхvv оюутнуудыг шvvмжилж хувийн бодлоо дэлгэлээ.
Жагсаж болно, хичээл хаяж болно, юу ч сурахгvй байж болно, архидаж болно та нарын єєрсдийн эрх. Бид бvгдээрээ л эрх чєлєєтэй хvмvvс. Хэдэн тєгрєгєєрєє хаанаас юу худалдаж авах, хаана сурч боловсрохоо бид єєрсдєє шийддэг. Зургаан зуун тєгрєгєєр авсан талхаа “энэ чинь ямар ч чихэргvй, vзэмгvй, кремгvй хогийн байна” гэж голоод талхны vйлдвэрийн захиргаатай тэмцэж жагсах эрх хvртэл бидэнд бий. Талхны чинь таван зуун тєгрєгийг тєр єгєєд байхад хvртэл талхаа идэхгvй гэж голох эрх бий. Гэхдээ тэнэг биз дээ. Талхны vнээр торт худалдаж авдаг нийгмийг социализм гэдэг юм шvv. Залуус бид социализмыг vзээгvй, vзсэн хvмvvс ярих нь их л муухай гэдэг юм билээ. Хvний хєгжлийн 500 мянгаа хасахаар МУИС –ын нэг оюутан 400-500 долларын тєлбєр тєлж байгаа. Зарим нєхєд чинь дэлхийд хамгийн зардлаар азийн хэмжээний програмистууд болж чадаж байна, хийрхэхээ болиод хичээлээ хийвэл дээргvй юу.
mongoliin medee
URL:












