Чихрийн шижин өвчин хүндэрснээс сохрох ихэсчээ
Дэлхийд 284 сая орчим хүн харааны алдагдалтай амьдарч байна. Үүний 39 сая нь сохор, 245 сая нь сул хараатай байдаг аж.1990 онд ДЭМБ-аас гаргасан судалгаагаар энэ тоо 45 сая байсан бөгөөд үүний 80 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой байсныг тогтоосон бөгөөд зайлсхийж болох сохорлыг бууруулахгүй бол 2020 он гэхэд сохорлын хэмжээ хоёр дахин нэмэгдэх магадлалтай гэж үзжээ.
Манай улс 2003 оноос тус уриалгад нэгдсэн бөгөөд энэ жил “Зайлсхийж болох сохрол, сул харааг хамтдаа бууруулъя” уриан дор зохион байгуулагдсан. Манай орны хувьд 1990 оны үед хийсэн судалгаагаар хараа ачдалт 0,5 хувьтай байсан нь өвчлөл багатайд тооцогдож байсан байна.
Нийт өвчлөлийн 46 хувийг болор ңайх, 35 хувийг нүдний даралт эзэлдэг бөгөөд сүүлийн үед чихрийн шижин өвчний хүндрэлээс шалтгаалан сохрох тохиолдол олширч байгаа аж. Мөн нүдний өвчлөлийг бууруулах зорилготой Дэлхийн хараа хамгаалах өдрийг угтаж Баянзүрх, Баянгол дүүргийн эмнэлгүүдэд үнэгүй үзлэг, оношилгоо хийгдэж байгаа юм байна.
Харин хаягийн тодорхойлолтгүй иргэдийг Сүхбаатар дүүргийн эмнэлгүүд хүлээн авч үзлэг оношилгоо хийж байгаа юм байна.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL:







