Монгол улс гар утасны хэрэглээгээр дэлхийд тэргvvлдэг
Монгол Улс гар утас хэрэглэгчдийнхээ хувиар дэлхийд тэргvvлдэг гэдгийг гадаадын болон дотоодын хэд хэдэн судалгаа тогтоожээ. 2002 онд манай оронд 235 мянган хvн гар утас хэрэглэдэг байсан бол єдгєє энэ тоо 2.5 саяд хvрчээ.
Энэ нь хvн амын 90.3 хувь гэсэн vг. 2.7 сая гаруй хvн амтай манай орны хувьд дээрх vзvvлэлт єндєр тоо юм. Нэг хvнд оногдох газар нутаг, таван хошуу малаар тэргvvлдэг манай орон бас нэг зvйлээр дэлхийд тэргvvлэх болов.
Гар утасны хэрэглээ Монгол тєдийгvй гадаадын орнуудад єдрєєс єдєрт нэмэгдэж, дэлхийн 6.9 тэрбум хvний таван тэрбум нь єдгєє гар утас барьж байна. Харин гар утас хэрэглэгчдийнхээ тоогоор Монголын дараа Тайвань, Люксенбург, Хонконг зэрэг улс жагсдаг аж.
URL:






