Амбийгийн бие тааруу байна
Үзэгчдийн нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгадаг хошин урлагийн мастерууд маань сүүлийн үед ээлж дараалан өвдөж эхлэв.
Саяхан жүжигчин Б.Баатархүү Герман улсад хорт хавдрын хагалгаа хийлгээд эх орондоо ирсэн. Гэтэл үүнтэй зэрэгцэн жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг Тайвань улсад хорт хавдрын хагалгаанд ороод ирсэн байна. Түүний биеийн байдал нь сайнгүй байгаа аж.
“Химийн эмчилгээнд орох шаардлагатай болсон” гэж зарим нэг нь ярьж байна. Цаашид дахиад гадагшаа явж, эмчилгээ хийлгэх шаардлагатай бол мэргэжил нэгт нөхдүүд нь хандивын тоглолт хийх гэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL:




