“Женко” Х.Баттулга лааз өшиглөнө
Х.Баттулга УИХ-ын 2016 оны сонгуулийн 9-р тойрог буюу Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн билээ, Тэрбээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй Баянхонгор аймгийн АН-ын удирдлагуудыг бүх шатны шүүхэд хандахыг даалган, тэмцсэн авч төдий л амжилт олоогүй. УИХ-ын сонгуулиас хойш яг нэг сарын дараа болсон олимпийн наадамд түүний удирдсан баг мөн л тааруухан амжилт үзүүлж, Д.Сумьяагаас өөр тамирчин медаль хүртэж чадаагүй.
Тэр бүү хэл, Х.Баттулгын улс төрд оруулж, Баянхонгор аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр олимпийн наадмын дэвжээнд эхний учраадаа л өвдөг шороодсон билээ. Энэ бүхэн олимпийн бэлтгэлийг нь алдагдуулж, УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд ашигласан Х.Баттулгатай холбоотой гэх шүүмжлэл олон нийтийн дунд байгаа юм. Тэгвэл Монголын Жүдо бөхийн холбоо ч уг асуудалд нухацтай хандаж, Х.Баттулгыг холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг сонгохоор шийдэлд хүрсэн тухай эх сурвалж өгүүлэв.
Мөн МоАХ-ы гишүүд ч төмөр замын асуудал нь шалгагдан дуусч, шүүхэд яллагдагчаар татагдахад бэлэн болоод буй Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг хэдийнэ гаргаад байсан юм. Ийнхүү Х.Баттулга МоАХ-ы дарга, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн ажлаасаа чөлөөлөгдөн, АН-ын жирийн гишүүн болох нь ээ.
МАШ НУУЦ сонин №16/681/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














Шал худлаа мэдээлэл байна ш дээээ………………