Лондон хот түймэрт өртсөний 350 жилийн ойд хүндэтгэл үзүүллээ
Дэлхийн түүхэнд “Great Fire of London” нэрээр бичигдэн үлдэж, Лондон хот галд автан хар өдрөөс хойш өдгөө 350 жил өнгөрчээ.
Хоёрдугаар Чарльз хааны талхчины гэрээс гарсан гал Тамес голын эрэг дагуух 120 метр үргэлжлэх модон байшингийн хороололд хүрч гудамжийг тэр чигт нь галдсан юм.
1666 онд гарсан уг галыг хотын иргэд унтрааж хүчрэлгүй дөрөвхөн өдрийн дотор Лондон хотыг үнсэн товрого болгосон гэдэг. Уг түймрээр орон сууц, худалдааны байр зэрэг 13000 гаруй барилга шатсан юм.
Тэгвэл Их Британичууд энэхүү гамшигт хар өдөрт хүндэтгэл үзүүлэн тухайн үеийн буюу 17 дугаар зууны үеийн байшин барилгыг дууриалган хийж, “Great Fire of London” хэмээх үзэсгэлэн гаргасан байна. Ингэснээр залуу хойч үедээ мартаж болохгүй түүхийг харуулж, жуулчин, гадны зочдод үзүүлэхийг зорьсон хэмээжээ.
Уг үзэсгэлэн нь наймдугаар сарын 30-наас энэ сарын 4-ний өдөр хүртэл гарч хаалтын өдөр загвар барилгыг шатаасан байна.







Э.Нямцоож
URL:













