АНУ-ын ерөнхийлөгч Цагаан ордонд хөгжмийн наадам зохион байгуулна
Энэхүү арга хэмжээ нь ерөнхийлөгчийн сонгуулиас хэд хоногийн өмнө зохион байгуулагдана
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн зохиох гэж буй “South by South Lawn” наадам аравдугаар сарын 3-нд болох гэж байна. Энэхүү наадмыг SXSW фестивалийн зохион байгуулагчид хариуцан хийх бөгөөд технологи, хөгжим, кино гэсэн гурван хэсэгт хуваагдах аж. Киноны хэсэг нь оюутны богино хэмжээний кинонуудаас бүрдсэн ба “Миний амьдрахыг хүсдэг ертөнц” гэсэн сэдэвтэй байх гэнэ. Одоогийн байдлаар наадамд хүрэлцэн ирэх хөгжимчдийн жагсаалт тодорхойгүй байгаа ч саяхан гарсан Ерөнхийлөгчийн хөгжмийн жагсаалтыг харахад уран бүтээлч сонгоход асуудал гарахгүй бололтой.
URL:




