Автомашины парад болно

IMG_0025Манай улсад анх ямар машин орж ирсэнээс авхуулаад өдийг хүртэл хадгалагдсаар байгаа сонин содон хуучны ховор машины парад зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааг автомашин сонирхогчид маргааш зохион байгуулахаар болсон байна. Тус парад нь гурвалжингийн гүүрнээс Баруун дөрвөн зам, тэнгис кино театр, Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн чиглэлд явах аж.

Ийнхүү амралтын өдрөөр сонирхол татаж нүд булаам ховор машинуудыг харахаас гадна хувьдаа хуучны ховор машинтай жолооч нар өөрсдөө парадад оролцох боломж нээлттэй гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Хамгийн анх монголд Богд хаан тухайн үед бат бөх чанартай гэсэн шаардлагыг үндэс болгон автомашин захиалж байсан аж. “Форд”-ын үйлдвэрт захиалан  хийлгэсэн машин 1912 оны есдүгээр сард Тян¬жиньд ирж 1913 онд говийн бартаатай замыг туулан 32 өдрийн турш 5310 км замыг туулан Хүрээнд ирсэн гэдэг.

АНУ-ын Дэтройт хотоос усан замаар гараагаа эхэлж, Хятадаар дамжин, Монголын нийслэл Хүрээнд “хөлөөрөө” ирсэн энэ машин дэлхийд говь цөлийг туулсан анхны суудлын тэрэг байсан ажээ.

 

 

 

 

Н.Гэрэлтуяа /BOLOD.MN/

 


URL:

Сэтгэгдэл бичих