Хотын мээр асан Э.Бат-Үүлээ! ӨНДРӨӨС УНАХ ХЭЦҮҮ…
“Хүн, хэвлэл хоёртой л эрх баригчид дайтаж эхлэх юм бол сайн явдаггүй юм. Хүний эрх чөлөө, ардчилал гэж юуг хэлээд байгаа вэ гэвэл хэвлэлийн эрх чөлөөг хэлээд байгаа юм.” хэмээн нэгэнтээ Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан санагдана.
Төрийн эрх барих тэр тусмаа Улаанбаатар хотын захирагч Нийслэлийн МЭЭР асан Э.Бат-Үүл өчигдөр хэвлэлийн бага хурал хийж ихээхэн сүрийг үзүүлж нийгмийг өөрийнхөө зүг хандуулж чадлаа. Чадлаа гэсний учир түүний хэвлэлийн хүрлыг зарлах болсон шалтгаан нь С.Зориг агсаны хэрэг гэж олон жил нууц нь тайлагдахгүй байгаа хэрэгт түүнийг дахин шалгаж эхэлсэнтэй холбоотой ард түмэн болоод хэвлэл мэдээллээр бамбай хийж өрөвдүүлэх гэсэн санаагаа илэрхийлсэн. Бас болоогүй ээ өөрийг нь ийнхүү шалгаж эхэлж байгаа нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг өрсөлдүүлэхгүй гэсэн улстөрийн ЛОБИ явж байна ч гэж гонгинож үзлээ.
Ер нь хэн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч болгоно гэж тохироо хийж байсныг мэдэхгүй. Ямартаа нийслэлийг захирч болсон юм чинь Монгол Улсыг бүхэлд нь захираад үзье гэсэн далдхан мөрөөдөл түүний цээжинд байсан аж. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд ард түмнээрээ бах таваа хангаж, тэнгэрийн амьтан болж байсан түүнийг лав одоо ард түмэн сонгоно гэдэгт эргэлзээтэй л хэрэг.
Харин ч өнгөрсөн хавар ил болсон хүүгийнх нь оффшор данс болоод гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийг хүүгийнхээ компанид олгосон хэргийг шалгуулахыг хүсэж байгаа нь лав.
Гэтэл үргэлж тэр л өндөр дээрээ заларч байна хэмээн эндүүрч явсан Хотын МЭЭР Э.Бат-Үүл асан ийнхүү газардсанаа өнгөрсөн сонгуулийн дараанаас мэдэрч эхэлж байгаа бололтой.
Эх сурвалж: BOLOD.MN
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














Hynii muud durtai hog ve
Хотын мээр асан мөн их юм санасан байгаамаа.ккк бас ерөнхийлөгчөөр сонгогдох санаатай ай хөөрхий албан тушаалын шуналаа гэж.Монголыг залгиж байгаа фиодалийн амаа ангайсан зураг санаанд ороод л байна шүү.