АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НҮБ-ЫН ИНДЭР ДЭЭРЭЭС ОРОСЫГ ЗЭМЛЭВ

8АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Ерөнхий Ассемблейд үг хэлэхдээ Оросыг алдагдсан байр сууриа хүч хэрэглэн сэргээхийн оролдож байна гэж зэмлэжээ.

Тэрбээр хэлэхдээ “Эзэнт гүрнүүдийн үе улирч одсон дэлхий ертөнөцөд Орос орон алдагдсан байр сууриа хүч хэрэглэх замаар эргэн сэргээх гэж оролдож байгааг бид харж байна” гэв. Цаашлаад Оросыг хөрш орнуудынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс хамаагүй оролцоод байвал эцсийн дүнд байр сууриа алдана гэдгийг анхааруулж “Хэрэв Орос улс хөрш орнуудынхаа хэрэгт оролцсон хэвээр байвал энэ бүхэн улсынх нь дотоодоос дэмжлэг авч болох ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ байдал түүний статусыг сулруулж, хил хязгаарынх нь бат бэх байдлыг алдагдуулна” гэжээ.

Мөн Хойд Солонгосын дэглэмийн явуулж байгаа бодлогыг шүүмжлэхээр далимдуулаад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг “Өөрийгөө ханаараа хүрээлж байгаа улс үндэстэн нь өөрийгөө бусдаас бүрэн тусгаарлах гэсэн ганц л үр дүнд хүрнэ” гэж чимхээд авсан байна. Трамп нь Ерөнхийлөгчөөр сонгогдвол мексикчүүдийн хууль бус цагаачлалыг зогсоохын тулд Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихыг санал болгосон юм. Обама нь цаашлаад АНУ-ыг “цор ганц хэт их гүрэн” гээд ийм хүчирхэг гүрэн ч дэлхийн хямралыг дангаар шийдэж чадахгүй гэсэн байна.

Обама “Бид харилцан ойлголцолцох ба интеграцлагдах шилдэг загварт тулгуурлан урагшлах уу эсвэл бүгд хоорондоо илэрхий зааглагдаж тусгаарлагдсан ертөнц рүү буцах уу гэсэн сонголтын өмнө ирээд байна” гэжээ.
Эх сурвалж: Deutsche welle


URL:

Сэтгэгдэл бичих