Клинтон, Трамп нар анх удаа нүүр тулж мэтгэлцэнэ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Хиллари Клинтон, Дональд Трамп нарын анхны мэтгэлцээн даваа гаригт буюу өнөөдөр Нью-Йорк хотоос зүүн тийш 40 км зайд орших Хэмпстед дэх Хофстр Их сургууль дээр болно.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах Комиссын шийдвэрээр тус бүр 15 минут үргэлжлэх 6 хэсэгт хуваагдаж байгаа аж. Хэсэг тус бүрд тавигдах асуултуудын сэдвийг NBC телекомпанийн үдшийн мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч-чиглүүлэгч Лестер Холт сонгох юм байна.
Клинтон, Трамп нар тус бүр хоёр минутын хугацаанд хариулах бөгөөд дараа нь өрсөлдөгчийнхөө асуусан зүйлд хариулах боломжтой болох юм. Нэр дэвшигчдийн эхний халз мэтгэлцээн орон нутгийн цагаар 21:00 цагт болох аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
URL:














