МЗХ-НЫ16 БАЙНГЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

ed095aa9-6fef-4dc7-9397-ce85fe4af83dМонголын Залуучуудын Холбооны удирдлагууд 16 байнгын хорооны дарга нарын хурлыг зохион байгууллаа. Уг хурлаар байнгын хорооны үйл ажиллагааны тайлан болон төлөвлөгөө, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэн санал солилцлоо. Мөн байнгын хороо тус бүр өөрийн салбарын 20-иос доошгүй байгууллагад  залуучуудын зөвлөлийг байгуулах, үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажиллахаар боллоо.

Монголын Залуучуудын Холбоо нь Залуучуудын асуудал эрхэлсэн дараах байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнд:

  1. Орон сууцны байнгын хороо
  2. Инновацийн байнгын хороо
  3. Хүмүүнлэгийн байнгын хороо
  4. Соёлын байнгын хороо
  5. Хууль зүйн байнгын хороо
  6. Хөдөлмөр эрхлэлтийн байнгын хороо
  7. Хүнсний байнгын хороо
  8. Гадаад харилцааны байнгын хороо
  9. Гэр бүлийн байнгын хороо
  10. Боловсролын байнгын хороо
  11. Спортын байнгын хороо
  12. Хүүхдийн байнгын хороо
  13. Эрүүл мэндийн байнгын хороо
  14. Бизнесийн байнгын хороо
  15. Эрх чөлөөний байнгын хороо
  16. Байгаль орчны байнгын хороо

Хурлаас 16 байнгын хороодын залуучуудын нэгдсэн Чуулга уулзалт зохион байгуулах, нийгмийн суурь судалгааг салбар бүрээр нь гаргаж ирэх, залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хийх зэрэг нийгэмд ач холбогдол бүхий олон санал санаачилгуудыг гаргасан нь сайшаалтай.

Мөн байнгын хороодын залуучуудтай чиглэлийнх  нь дагуу хуваарьт уулзалтуудыг зохион байгуулж ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо.

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих