ТӨМӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СААД УЧРУУЛСАН ЖОЛООЧИЙН ШАЛГАЖ БАЙНА

12Төмөр замын цагдаагийн газраас галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсан жолоочын зөрчлийг шалгаж байна.

Энэ сарын 17-нд буюу уржигдар Замын цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх авто зам болон төмөр замын огтлолцолд зам түгжрэн, нэг машин галт тэрэгний гарамыг хааж зогссон. Улмаар хөдөлгөөн эхлүүлсэн галт тэрэгний машинист яаралтай арга хэмжээ авч, вагоноо зогсоосон юм. Энэхүү үйлдэл нь иргэний эд хөрөнгө цаашлаад амь насанд хохирол учруулах магадлалтай нөхцөл байдал үүссэн байсныг галт тэрэгний машинист шуурхай арга хэмжээ авч болзошгүй үйлдлийг таслан зогсоосон билээ.

Тухайн үед  Төмөр замын аюултай бүс рүү нэвтэрч зам хааж зогссон автомашины жолоочийн буруугаас болж ийм нөхцөл байдал үүссэн байдаг. Тус хэсгээр зорчиж буй жолооч төмөр замыг заавал гарц гарамтай хэсгээр нэвтрэн, төмөр замын гарамд ойртон очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадласан байх шаардлагатай байдаг аж. Жолоочын үүргээ зөрчсөн тохиолдолд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ авдаг аж.

Монголын мэдээ

URL:

Нэр: АРАЙ ДЭНДЭНЭЭ Огноо: 20 October 2016

ХҮНИЙ ХУЦА МӨН ХАР МАЛ

Нэр: АРАЙ ДЭНДЭНЭЭ Огноо: 20 October 2016

ХҮНИЙ ХУВЦАС ӨМССӨН ХАР МАЛ

Нэр: зочин Огноо: 20 October 2016

эрхэм жолооч нараа: төмөр замын гарам нэвтрэх үедээ замын хөдөлгөөний хууль, дүрмээ сайтар мөрдөж хөдөлгөөнд хролцвол та бидний болон бусдын амь насанд аюулгүй гэдгийг ойлгоорой.

Нэр: Anonymous Огноо: 23 October 2016

ТАТВАР ХУРААМЖАА ТӨЛӨӨД БЕНЗИН ТОСОО ҮРЭЭД ЦАГ ЗАВАА БАРААД БӨГЛӨРЧ ТАГЛАРААД ЗОГССОН ЖОЛООЧ БУРУУГҮЙ ШҮҮ СОГТУУ ХӨЛЧҮҮ ЗОРИУД ОЧООД ХЭВТЦЭН БИШ НААД УУЛЗВАР ГАРАМЫГ ЧИНЬ ЗОХИЦУУЛДАГ ЦАЛИН ХӨЛСИЙ НЬ АВДАГ ЦАГДАА МАНУУХАЙ НАРТАА ТЭР ХАРИУЦЛАГА ШААРДЛАГАА ТООЦООЧ ЧАДАХГҮЙ БОЛ МЭДЛЭГ ЧАДВАР СЭТГЭЛ ЗҮТГЭЛТЭЙ ХҮНД НЬ ХАРИУЦУУЛААЧ

Сэтгэгдэл бичих