Алдарт уяач Л.Цандэлэг хэнээс болж уйлж эморов?

Алдарт уяач, тариаланч Л.Цандэлэг гэх эрхэм өчигдөр орой жиргээнд “Намайг гурван өдөр захиалгаар доромжиллоо, Би уйлдаг нулимстай эр хүн” хэмээн өөрийн уйлж буй зургаа селфи хийн жиргэжээ.

Түүний энэхүү үйлдлийг харсан зарим шооч нэгэн, “Тэр эмо бацаан ганцаардах болоогүй юм байна. Алдарт уяач Цандэлэг гуай өнөөдөр эмоорлоо” хэмээн фэйсбүүкт пост оруулсан байна.

Л.Цандэлэгийн ийнхүү уйлж, “эморох” болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Баттай жиргээнд түр тар хийснээс үүдэлтэй аж.

Жиргээч Ц.Бат, “Тариа тарих ариун сайхан бизнес мөн нь мөн. Гэхдээ заавал хагалах гэж байна, тарьж байна, хурааж байна энэ тэр гэж зарлах шаардлага байдаг юм уу хэмээн Л.Цандэлэгт хандаж жиргэсэнээс энэ бүхэн эхэлсэн бөгөөд хариуд нь Л.Цандэлэг, “Чамд Монголд хийсэн ажил байхгүй шүү! Төрийн мөнгөөр гадаадад яваа шүү чи”, “Шилийг нь нүдэнд чинь чихнэ шүү” гэснээр хоёр жиргээчийн дунд үл ойлголцол үүсэж, эцэстээ нэг нь уйлж эмороход хүрсэн бололтой.

Х.Онон

zuvsongolt.mn


URL:

Сэтгэгдэл бичих