”Оргил”-ын Ж.Ганбаатарын тар нь танигдав

47b5553812dc8b5egreatАжил, үйлс нь амжилттай яваа эрхмүүд ажлаараа овоглуулах нь бичигдээгүй хууль гэлтэй. Дуудах нэрийг эцэг, эх, дуурсах алдарыг өөрөө гэгчээр Монголын томоохон бизнесмэнүүдийн дунд бизнеснээрээ овоглуулсан улстөрчид ч цөөнгүй. Тэдний нэг нь “Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч, УИХ-ын Ж.Ганбаатар. “Үндэсний үйлдвэрлэлээ үндэсний үйлчилгээ нь чирч явдаг” гэж хэлсэн нь “хит” болсон тэрээр бодит байдал дээр арай өөр бодлого барьдаг бололтой.

“Миний Сүлжээ, Боса, Оргил, Сансар гээд олон сүлжээ дэлгүүрүүд үүссэнээрээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэж өгөх зай талбай, бусад боломжийг нээж өгч байна” гэж сонгуулийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.


Гэтэл өнөөдөр “Оргил” худалдааны төв үндэсний үйлдвэрлэгчдээ гадуурхсанаас өөрцгүй бодлого барьж буйг та зургаас харж байна. Зөвхөн өөрсдийнх нь оруулж ирсэн импортын бараанд урамшуулал зарласан хэр нь дотоодын үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнд худалдан авбал урамшуулал олгохгүй гэсэн үг. Өөрийнхөө бизнесийг хөгжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх нь хувь байгууллагын эрх ч гэлээ үндэсний үйлдвэрлэлээ “шоовдорлодог” улстөрчдийн үнэн нүүр царай нь энэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэж наанаа сайхан ярьдаг ч цаанаа гадаадын хамгийн үнэтэй брэндээр хувцаслаж, уух архиа хүртэл импортын барааг сонгодгийн жирийн нэгэн жишээ энэ биз ээ. Үүгээр “Оргил” худалдааны төвийг буруутгах гэсэнгүй. Харин эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед гадны үйлдвэрлэгчдийг бус дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжвэл илүү дээр санагдана. Гэснээс “Нэг удаагийн бэлэн мөнгө” гэж юу сан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Л.Халиу

URL:

Сэтгэгдэл бичих