Тэтгэврийн хөгшдийг үхэлд хүргэсэн сувилагчийг баривчилжээ
Канадын Онтарио мужийн хууль сахиулах байгууллагынхан сувилагчаар ажиллаж байсан нэгэн эмэгтэйг баривчилсан байна. Тэрээр өндөр настны асрамжийн газарт байсан найман хөгшнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа аж.
Энэ тухай мэдээлэл СВС телесувгаар цацагдан олны анхаарлыг татсан байна.
2007-2014 оны хооронд 49 настай сувилагч Элизабет Трэйси Маи Феттлауфер 75-96 насны найман өндөр настныг эм тариа хэтрүүлэн хэрэглэх замаар амь насыг нь хөнөөсөн болох нь мөрдөн шалгах явцад тогтоогдсон аж.
Эдгээрээс долоон аллагыг нь Вудсток дахь өндөр настны асрамжийн газарт үйлдсэн бол нэгийг нь Лондонд гүйцэлдүүлсэн байна.
2016 оны есдүгээр сарын 30-нд Веттлауфер түүнд 1995 онд Онтариогийн сувилагчийн коллежоос олгосон лицензээсээ татгалзсан гэнэ. Түүнийг Вудсток дахь гэртээ байхад нь баривчилжээ.
Сувилагч бүсгүйг нөхөрсөг, даруухан эмэгтэй хэмээн хөршүүд нь өгүүлсэн байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд одоогоор түүний өвчтнүүдийн талаарх бичиг баримтууд болон хувийн сэтгэцийн байдалтай нь холбоотой судалгаа хийж байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
URL:













