Оюутан ба нийгмийн өөрчлөлт

Сөүлийн төв талбайд 100 000 хүн цугларч
” Пак Гын Хэ ерөнхийлөгч огцор ” хэмээн хашгиран эсэргүүцэх энэ хөдөлгөөн, мөн бусад бүх том хотуудад ч болж байгаа энэ жагсаал оюутнуудын хөдөлгөөнөөр эхэлсэн юм. Ихва эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутнууд – морин спортын тамирчин Жон Юра оюутан тусгай элсэлтээр дээд сургуульд шалгалтгүй орж ирсэн бөгөөд энэ оюутан хичээлдээ суудаггүй байтал багш нар В оноо тавьсан нь шударга бус явдал хэмээн багш нар, сургуулийн захирлаа эсэргүүцэн боссоноос энэ бүгд эхэлсэн юм. Эмэгтэйчүүдийн сургуулийн охидуудын энэ хөдөлгөөнд одоо суралцаж байгаа оюутнуудд, багш нар төдийгүй төгсөгч “эгч нар” нь хүртэл ирж оролцон, Жон Юра оюутны элсэлт болон дүн тавилт зэрэг нь бүгд авилгалтай холбоотой болох нь тодорхой болж, Ихва их сургуулийн захирал огцорсон юм.
Солонгост оюутны хөдөлгөөнүүд нийгэмд ардчилал авчирч, шударга байдлын төлөө нийгэмд их нөлөөлөл болдог.
Солонгосчууд ч өөрсдөө – оюутнууд л босоод ирвэл их том өөрчлөлт гарна гэж ярилцана. Өнөөдрийн төв талбайд ирсэн 100 000 гаруй жагсагчдийн ихэнхи нь залуучууд.
Залуучууд тэтгэмж мөнгөний төлөө жагсдаггүй, өлслөө гэж жагсдаггүй, учир нь Солонгост залуучууд сурахынхаа хажуугаар цагийн ажил хийдэг, залуу насандаа өлсөх, ядрах нь зайлшгүй гэж үздэг. Харин энэ удаа оюутан охидын хөдөлгөөн Солонгосын нийгмийг бүхэлд нь сэгсэрч донсолгов.

6 7 8 9


URL:

Сэтгэгдэл бичих