Алт тушаалтын хэмжээ НЭМЭГДЖЭЭ

11Сүүлийн жилүүдэд буураад байсан алт тушаалтын хэмжээ өсөх болсон ба 2015 онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 15.1 тоннд хүрч сүүлийн 10 жилийн дээд түвшиндээ хүрсэн байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 13.7 тоннд хүрсэн байна.

Нийт тушаасан алтны хэмжээ өнөөдрийн ханшаар 550 сая ам.доллартай тэнцэх бөгөөд шаардлагатай тохиолдолд Төв банк уг хэмжээний алтыг цэвэршүүлэн гадаад валютын нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой юм.

Ингэснээр өнөөдрийн байдлаар 1.1 тэрбум ам.доллартай тэнцүү байгаа албан нөөцийн хэмжээ 1.6 тэрбум хүртэл нэмэгдэх боломжтой ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих