Монгол Улсын Сангийн сайд БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО хийгээд АШИГТ НОГДОХ ТАТВАР хоёрыг ялгаж салгаж чадахгүй байж болох уу?

olloo_mn_1472204280_6d9f79819a655efd6b17df9a4c0b8b59-768x5111.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой хүнс, хувцас болон нэхмэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлийн салбарыг  татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамруулна гэгдэж байсан хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт чуулганаар орохдоо танигдахын аргагүй болчихсон байсан билээ. Ямартаа л Ц.Даваасүрэн гишүүн “Аж ахуй нэгжүүд 20 тэрбумын орлоготой мөртлөө,19 тэрбумын зарлага гаргаж байгаа гэж тайлангаа гаргаад л энэ хөнгөлөлтөд хамрагдчих юм байна. Ингэж хавтгайруулах юм бол саналаа тат. Борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас ихгүй гэсэн байсныг та нар татварт ногдох орлого гэж өөрчлөөд оруулаад ирсэн байна” гэж байсан юм. Харин сангийн сайд уг асуудлыг бүлгээрээ хэлэлцсэн шүү дээ гэх ухааны юм хэлээд засгаар хэлэлцүүлээд татах эсэх шийдвэрээ танилцуулна гэсэн байгаа. Тэгвэл мэдээллээс үзэхэд борлуулалтын орлого гэдэг үгийг ашигт ногдох татвар болгон өөрчлөн оруулж ирж, хуулийн төслийн анхны агуулгыг 180 хэм өөрчилснийхөө шалтгааныг редакцийн алдаа байсан гэж залруулаад өнгөрөх гэж байгаа бололтой.

Хэрвээ тийм бол бүхэл бүтэн улсын Сангийн сайд хүн БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО хийгээд АШИГТ НОГДОХ ТАТВАР гэсэн хоёр ойлголтын зөрүүг мэдэхгүй гэсэн үг үү. Үнэхээр редакцийн техникийн чанартай алдаа бол тэр дор залруулж хэлээд засаж уншаад явчихмаар юм. Тэгэхээр нэг бол Сангийн сайд эдгээр үгсийн ялгааг ойлгохгүй байна гэсэн үг. Ялгааг нь ойлгохгүй болохоороо бантаад гишүүдэд загнуулаад сууж байсан байж болох. Эсвэл бодлогын чанартайгаар өөрчлөн оруулж ирсэн гэсэн үг.  Өөр хувилбар энд байхгүй юм.

 Ер нь бол Сангийн сайд Б.Чойжилсүрэнг зүсийг нь хувиргасан хуулийн төсөл оруулж ирлээ гэж бухимдсан гишүүд цөөнгүй байлаа. Ж.Энхбаяр гишүүн хэлэхдээ ”Сангийн сайд Б.Чойжилсүрэнд анхааруулга хэлмээр байна. Хоёр удаа намын бодлогыг унагаж, олон түмнийг бужигнууллаа. 2016 оны төсвийн тодотгол дээр цалин, тэтгэвэр, нийгмийн асуудалтай холбоотой юу болов. Өнөөдрийн татварын хууль. Шулуухан хэлэхэд ашиг сонирхолын зөрчилтэй хууль оруулж ирж намын бүлэг, УИХ-ыг эвгүй байдалд оруулж байна. Засгийн газар энэ асуудлаа дотооддоо ярилцаарай. Борлуулалтын орлого гэж анхны хувилбар дээр орж ирснийг санаж байна. Сонгуулиар ч бид ингэж ярьсан. Гэтэл өнөөдөр ашигт ногдох татвар нь 1.5 тэрбум буюу 100 тэрбумын орлоготой компани ч хөнгөлөлтөд хамрахаар оруулж ирсэн байна”  гэсэн юм. Нэг ёсондоо Сангийн сайдын оруулж ирж байгаа төслөөр бол том компаниуд ч хөнгөлөлт эдэлж, эхэлж яригдсан хуулийн ач холбогдлын тухай яриа хөөс болох магадлалтай байгаа юм. Эхлээд өгч байсан мэдээллүүдээр бол хуулийн төсөл батлагдсанаар 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой хүнс, хувцас болон нэхмэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн салбар татварын хөнгөлөлт эдэлнэ. Хэрэгжих хугацаа нь  2017.1.1-2021.1.1-ний хооронд гэж буй.

Харин Сангийн сайд эхэлжболовсруулагдахдаа 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой ААН-үүдэд зориулагдсан байсан хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэг дээрээ ашигт ногдох татвар нь 1.5-аас ихгүй ААН-үүдэд үйлчлэхээр болж зүс нь хувирсан. За тэгээд нэгэнтээ анхаарал татсан уг асуудлыг зөв зүйтэй талаас нь шийдэхгүй бол Сангийн сайдад горьгүй биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: юю Огноо: 2 November 2016

махан толгойлсон мөнгөөр гарсан харваас мангар юм ийм юмыг сайд болгож эдийн засаг нь дампуурахаас даа ичээд өөр ажил хийх ухамсар алга даа

Сэтгэгдэл бичих