МАРГААШ ДАРААХ ЧИГЛЭЛҮҮДЭД ЗАМ ХААНА

0Их британийн элчин сайдын яамнаас “INSPIREME FESTIVAL” соёлын өдөрлөгийг энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн хүрээнд маргааш  12-14 цагийн хооронд Bentley, Land rover, Mini cooper загварын автомашинуудын цуваа Сүхбаатарын талбайгаас Гандантэгчилэн хийд, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Е-mart худалдааны төв, Сүхбаатарын талбай, Шангрила төв маршрутаар явах юм байна.

Тиймээс дээрх замуудад түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт хийхээр болсон тухай Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих