Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

4941

Өнөөдөр “Улс тунхагласны баяр”-ын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэхүү үйл ажиллагаанд МАН-ын УЗ-ын ажилтнууд, МАН-ын ахмад гишүүд болон дэмжигчид оролцсон юм.

Энэ өдөр бол Монголчууд анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан түүхэн өдөр юм.


URL:

Сэтгэгдэл бичих