Швейцарь улс С.Баярцогт нарын хэргийг шалган үр дүнд хүрч байна

15241404_1175705895880705_1845912274794391103_n content_bayartsogt-ophphshor--640x480

Швейцарь улсын хуулийн байгууллага С.Баярцогт нарын үйлдсэн санхүүгийн гэмт хэргийг шалган, нэлээн үр дүнд хүрээд байгаа. Чингээд МУ-ын төрийн болон ТББ-уудад хандаж, боломжтой бол МУ-аас гэрч олж өгөхийг хүсэхэд, Швейцарийн монголчууд 100% зардлыг нь даан, Цэнхэр үст Цэрэн, Байгаль орчны холбооны тэргүүн Туяа нарыг гэрч бол хэмээн урьж ирүүлээд байгаа билээ. Энэ бүсгүйчүүд маань С.Баярцогт нарын маш нууц гэмт хэргийг шаардлагыг ханган сайн гэрчлэх нь Монголын ард түмний эрх ашиг билээ.

Өнгөрсөн жилийн 6 сарын 20-нд Швейцарийн мэдээллийн хамгийн том хэвлэлийн нэг болох “Өглөө” сонинд “Монголын экс сайд мөнгө угаасан байж болзошгүй хэргээр сэжиглэгдэв” гэсэн гарчигтай нийтлэл гарсан нь нөхөр Баярцогтын хэрэг дээр швейцарийн хуулийнхан жил гаруй ажилласан гэсэн үг. Тэрээр энэ хугацаанд монголчуудад нэрийг нь хэлэхээс татгалзсан гурван найз /хэрвээ байдаг бол/ болон хэзээ, хэдэн удаа, хаашаа хийгдсэн гэх хөрөнгө мөнгөний хэмжээ, гүйлгээ, шилжүүлэг нь энэ улсын прокурорт ил байгаа л гэсэн үг.

Банкны хувийн нууц, өмчинд халдаж болохгүй хууль байдаг ч энэ улсад зохион байгуулалттай гэмт хэрэг, террор бүлэглэл, хээл хахууль, мөнгө угаалтын системтэй холбоотой хэрэг илэрвэл уг этгээдийн бүх мэдээллийг шаардаж авах хуулийн хөшүүрэг нь хууль хэрэгжүүлэгч байгууллагад байдаг.
Шударга төртэй Швейцарь улсад талархъя!

 


URL:

Нэр: зочин Огноо: 4 December 2016

Яаж гэрчлэх юм бол доо. Манайд Баярцогт гэдэг хүн байдагаа гэх юм байх даа. Эсвэл сая доллараа мартсан гэж өөрөө хэл байна лээ гэхийн болуу. Эсвэл үнэхээр яаж шилжүүлсэн, авсныг нь мэддэг юм бол уу

Нэр: Anonymous Огноо: 5 December 2016

Яасан завтай мөнгөтэй авгай вэ. Хувийн зардлаар мөнгөтэй явж байдаг. Гадныхантай нийлж мөнгө угаадаг юм бишүү???

Нэр: Anonymous Огноо: 5 December 2016

Баярцогт ч “том сэдэв” шүү дээ. Нэлээд хэдэн ажилгүй хүн хоолоо олж иднэ

Нэр: Anonymous Огноо: 5 December 2016

Хийх ажилгүй, Мөнгөтэй, Архидана, Доромжилно… Энэ авгай тэр гадаад нөхрийг нь шалгамаар юм

Нэр: Намайг мэдрэл Цэрэн гэдэг Огноо: 5 December 2016

Мүүни гээд баахөн хандив цуглуулаад бсан яасан? Нааскаг бараагүй хүн Баярцогтыг чадах уу? Уймраа юмаа мөнгөө танай ыанкинд мартсан мөнгийг нь авяа гээд давхиж яваа биз дээ. Энэ хүнд хандив өгч тэнүүлж зугаалуулах ямар их мөнгөтэй юм вэ??? Монголчуудаа.

Сэтгэгдэл бичих