Монголын хэвлэл мэдээллийнхэн Хайнан арлаар аяллаа
БНХАУ-ын хамгийн өмнө хязгаарт орших Газрын диваажин гэгддэг Хайнан аралд Монголын хэвлэл мэдээллийнхэн аялаж амраад ирлээ.
Халуун орны нарлаг диваажин, хөх тэнгисийн ногоон гоёл хэмээн алдаршсан хайнан арал хятадын өмнөд нутагт оршдог. Хайнан нь Хятадын хоёр дахь том арал бөгөөд тайландын дараа орно.
Тус арлыг хурээлсэн далайн ус нь болор мэт тунгалаг бөгөөд 20 м-ийн гүн дэх зүйлийг ч харж болох аж. Далайн усны дундаж температур 1S-30C юм. Тиймээс жилийн ямар ч үед усанд сэлэх, усан аялал хийхэд нэн тааламжтай. Мөн Хайнан арал нь халуун рашаанаараа алдартай юм. Тус рашаан нь цусны даралт, үе мөчний өвчин, арьс өнгө, мэдрэлийн ядаргаа тайлах чадвартай. Уг арлыг зарим хүмүүс “Ногоон” гэж нэрлэх нь бий. Учир нь арлын 34.000 ам.метр нутаг дэвсгэрийн 53 хувь нь ой модоор бүрхмэл. Хайнаны өмнөд эрэг цагаан элсээр хучигдмал бол хойд эрэг нь дал модоор бүрхэгдмэл аж. Бэлэг тэмдэг нь “Wuzliis-һаn” уул бөгөөд арлын төв хэсэгт оршдог хамгийн өндөр уул юм. Нэрийг Хятадаар “Таван хуруут уул” гэж орчуулагдах бөгөөд алсаас харахад яг гарын таван хуруу мэт харагддаг байна. Ноён оргил нь далайн түвшнээс дээш 1867 метр өндөр. Арлын чухал газрын нэг бол Вао юм.
Ваод гурван том гол нийлж Ван Гуан мөрнийг үүсгэн арлын дундуур урссаар далайд цутгадаг аж. Хайнан арлын бахархал нь Бао Кюнгхай хот юм. Тус хот 43.000 хүн амтай. Тэңд олон улсын Азийг хөгжүүлэх чуулган тогтмол зохиогдох болсон билээ. 2001 оны хоёрдугаар сард анхдугаар, 2003 оны арваннэгдүгээр сард хоёрдугаар чуулган нь болж өнгөрчээ. Мөн энэ хотод олон улсын наргил модны самрын баяр, маячуудын гуравдугаар сарын гурванд болдог хаврын баяр, Шинкогийн үндэсний баатруудыг шалгаруулах наадам зэрэг шон өвөрмөц баяр болдог байна.
Ингээд фото сурвалжлагаас толилуулж байна.
Ингээд фото сурвалжлагаас толилуулж байна.
“Тэнгэрийн хаяа далайн хөвөө” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар нь Саньяа хотоос далайн эрэг дагуу 26 км-т, Ма Лин шан уулны хормойд оршдог.
Яа Лунгийн эрэг: Яа Лун гэдэг нь Хайнан арлын хамгийн алдартай булан бөгөөд дотроо төв талбай, эрвээхэйн хөндий, хясааны музей зэрэг олон сонирхолтой үзвэрийн газруудтай.
Эх сурвалж: WWW.NEWSWORLD.MN
URL:


















