Сэтгүүлч Х.Уламбаяр 2020 онд нэр дэвшиж ялна гэлээ

1201612071481086014Х. Уламбаяр өчигдөр 2020 онд нэр дэвшинэ гэдгээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олонд зарлалаа. Ийнхүү зарлахын учир нь Монголын хамгийн залуу улс төрч, 28-хан насандаа УИХ-ын гишүүн болсон Д.Гантулгын ярилцлага түүнийг ийн шийдэхэд хүргэжээ. Тэрээр: Би энэ залууг хүндэлж явсан юм гэтэл  ”Таны дараагийн карьер төлөвлөлт”  гэсэн асуултад,  ”олон удаа УИХ-ын гишүүн болох” гэж хариулсан байх юм.Үлдсэн амьдралаа төрийн ордонд өнгөрүүлнэ гэж байна лээ. Хар залуугаасаа “заваан ” юмны амтанд орж, Ер нь би ч гэсэн нэр дэвшье. Энэ фэйсбүүк, твиттерт бичиж суухаар тэнд нь /УИХ /очоод үгээ хэлье. 2020 онд би нэр дэвшинэ. Би байтугай нь гараад ирдэг юм байна. Дахиад хэлье. Би дэвшинэ. Тэгээд ялна хэмээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих