Австралид террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоожээ

1482458621585c85fd75bafЗул сарын баярын өдөр Мельбурн хотод террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг Австралийн цагдаа нар таслан зогсоолоо.

Өнөө өглөө үүрээр явуулсан ажиллагааны явцад таван этгээдийг баривчилсан гэж Мельбурн хотын Цагдаагийн газрын дарга Грахам Эштон мэдэгдэв.

Сэжигтнүүд тэсрэх бөмбөг дэлбэлж, хутга, гар буу зэргийг ашиглан халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж тэрбээр хэлээд “одоо олон нийт айх аюулгүй” гэлээ.

Таван сэжигтний дөрөв нь Австралид төрж, Ливанд өссөн 20 орчим насны залуучууд бол нэг нь египет гаралтай, Австралийн иргэн аж.

Албаны хүний хэлснээр, эдгээр сэжигтэн нь “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэлийн суртал нэвтрүүлгийн нөлөөгөөр “хэт давруу үзэл”-д автжээ.

 Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих