Бичигтийн боомтод 130-аад адуу улдаж, зовж байна
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигтийн боомтоор олон тооны адуу БНХАУ руу гаргах гэж хүлээж байсан нь олон нийтэд ил болсон. Тиймээс адууг амьдаар нь хил давуулахгүй гэсэн шийдвэр гаргаж, ихэнхийг нь Улаанбаатар руу зөөж авчирсан. Гэвч хятадууд амьдаар нь гаргах сонирхолтой байгаа бололтой.
Тодруулбал, 130-аад адуу тус боомтын дэргэд хашаатай байгааг иргэд зургийг нь авч баталгаажуулжээ.

Адууг худалдан авсан хятад эзэд нь боомтын ойролцоо хашаа түрээслэн малчин хөлсслөн маллуулж байжээ. Гэвч маллаж байсан залуу цалин мөнгөө өгөхгүй болохоор нь орхиод явсан гэнэ. Тиймээс эзэд нь адуугаа бэлчээж чадахгүй удаан хашсанаас болж морьд улдаж, туурай нь элэгдэн гишгэж явахад хүндрэлтэй болоод буй талаар иргэд санаа зовнин ярьж байна.

Хилээр амьд адуу гаргахгүй гэсэн шийдвэр гаргачихаад байхад тэнд 130-аад агт байлгаж буй нь хардлага төрүүлж байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Б.Анир


URL:













