С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэрийг уншиж танилцуулна

6321Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн шүүх хурал дөрвөн өдрийн турш үргэлжиллээ. Улмаар шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж буюу шүүхийн шийдвэрийг өнөөдөр 10.00 цагаас уншиж танилцуулахаар болов. Дөрвөн өдрийн турш хуралдсан хуралдаан хаалттай болсон юм. Учир нь төрийн нууцад хамааралтай хэрэг яригдах тул ийнхүү хаалттай хэлэлцсэн байдаг.

Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн дуудагдан мэдүүлэг өгсөн талаар эх сурвалж мэдээлээд байгаа юм. Гэвч гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу гэрчүүдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж буй. Хэвлэлээр бичигдсэнээр н.Давааням, Г.Чулуунбат нар оролцсон юм. н.Давааннямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн гэдэг. Тэрбээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл цацагдсан. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн гэж байгаа юм.

Шүүх хурлын дэгийн дагуу хуралдаанаар нотлох баримтыг шинжлэх ёстой. Хэрэгт авагдсан, хуулийнхны цуглуулсан нотлох баримтуудыг хоёр өдрийн турш хэлэлцсэн юм.

Хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм.

Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүсэн.

Харин Б.Содномдаржаа болон Т.Чимэгээ нар шүүх хурлын сүүлийн шатанд буюу шүүгдэгчид үг хэлэх мөчид энэ хэрэгт хэлмэгдсэн, гүтгүүлсэн гэдгээ хэлжээ.

Юутай ч 18 жилийн турш шалгасан уг хэргийг өнөөдөр дэнсэлэхээр болоод байна. Чухам ямар шийдвэр гарсан нь олон нийтэд 10.00 цагаас нээлттэй болох юм.

Б.Чимэг

http://www.zaluu.com/read/e3cdfb8a


URL:

Нэр: Зочин Огноо: 27 December 2016

Энэ жүжигээ болиосой доо.улс эзэнгүй болохоор тоглоом хийх юмаа.Булган гэж хүүхэн хэдэн жил тоглоом хийх юм бэ.энэ хүүхэнд тоглуулах дуртай хүмүүс ч нилээд байна.тэр үед цагдаагийн дарга байсан яаг хэргийн халуун мөр дээр байсан Мөрөн яаасан бэ.энэ хэргийг мөрдөж чадаагүй төлөө гавъат хуульч болгоогүй юм бол одоо хурааж аваач ээ.юун чикист юун холмос вэ .Бүгдийг нь мэдэж байгаа энэ булган байхад яагаад ард түмнээр тоглоод байнаа ээ махан толгойтнуудаа!!!!!!!!!!!!!!!!

Нэр: Зочин Огноо: 27 December 2016

Ерөнхийлөгч маань яагаад хэлгүй болчих вооо

Нэр: зочин Огноо: 27 December 2016

энэ арай хэтэрнээ монголчуудаа доромжилж байна ш дээ

Сэтгэгдэл бичих