БНХАУ шатахууны чанарын стандартаа шинэчилж байна

7334ea60eab81665originalХятад улс хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулах зорилгоор энэ онд улс орон даяар шатахуун, дизель түлшинд шинэ стандарт тогтоохоор болжээ. Шинэ стандартын дагуу Хятадад энэ сарын 1-нээс Евро 5 стандарттай  ижил Үндэсний 5 стандартын шатахуун, дизель түлшийг хэрэглэж эхлэлээ. Стандарт бус түлшний худалдааг хориглоно гэсэн үг.  Гэхдээ ихэвчлэн төвийн бүсийн мужууд энэ стандартыг дагаж мөрдөхөд бэлэн болсон байна.

Хятадын засгийн газар энэ үндэсний стандарт нь агаарын чанарыг сайжруулна гэж найдаж байна. Өвлийн улиралд Хятадын хойд нутагт агаарын бохирдол ихэсдэг, хүлэмжийн хий ялгаруулдаг автомашин агаарын бохирдлын гол эх үүсвэрт тооцогддог юм. Одоогоор Хятадын 20 гаруй хот агаарын бохирдлын дээд буюу аюултай түвшнийг зарлаад байгаа. Хятад улс агаарын бохирдлыг цаашид тогтвортой бууруулахын тулд 2020 оны 7 дугаар сар гэхэд шатахууны Үндэсний 6 стандартыг мөрдөхөөр төлөвлөж байгаа юм.

2015 оны эцэс гэхэд Хятадад 170 сая автомашин автозамын хөдөлгөөнд оролцож байснаас 150 сая нь суудлын автомашин байсан байна. Тэдгээр автомашинаас ялгарсан нийт хүлэмжийн хий ялгаруулалт 2015 онд 45,3 сая тонн байсан гэсэн тооцоо гарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих