“Хямралын үед төсвийн мөнгөөр баяр тэмдэглэхгүй” хэмээх хоосон үг

c0288afdbb30c54dd17b202758460b55Жил бүрийн 12 дугаар сарын сүүлчийн өдрийг дэлхийн олон оронд хуучин оноо үдэх, шинэ оноо угтах өдөр хэмээн гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгал дунд тэмдэглэдэг бол эсрэгээрээ жирийн нөг өдөр шиг өнгөрүүлэх ч улс орон, ард түмэн бий.

Харин монголчууд жил бүрийн 12 дугаар сарыг бүхэлд нь “баярын сар” болгон албан байгууллага, хамт олноороо цэнгэдэг. Улмаар баярын уур амьсгалаасаа гарч амжихгүй явсаар нэгдүгээр сарын эхний хагасыг ажлын бүтээмж маруухан өнгөрөөх нь бий. Үүний дараа мэдээж Сар шинийн баярын бэлтгэл өдрүүд эхэлж байгаа тул мөн л ажлууд цалгардаж орхидог.

Уг нь бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хүндрэлийн энэ цаг үед төсвийн мөнгөөр баяр тэмдэглэхгүй гэдгийг өнгөрсөн сарын 1-нд төрийн байгууллагын томчуудад үүрэгдсэн.

Харин төсвийн ерөнхийлөн захирагч нар наанаа Ерөнхий сайдын үүргийг биелүүлсэн мэт царайлавч цаанаа татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийн хөрөнгөөр баяр ёслолоо хийцгээжээ. Бүр зарим нь ажилтнууддаа урамшуулал маягийн мөнгийг цалин дээр нь нэмж олгож, тэндээс нь такс хураах замаар шинэ жилээ хийсэн байгаа юм.

Шинэ жилийн баяр тэмдэглэсэн газруудыг нэрлэвэл ИНЕГ, Автотээврийн үндэсний төв, Эрчим хүчний зохицуулах хороо, Чингэлтэй дүүргийн ИТХ, ЗДТГ, Гадаадын иргэн харъяатын газар, УИХ-ын Тамгын газар, “Эрдэнэс тавантолгой” компани, МҮОНРТ, Монголбанк, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэх мэт газрууд байгаа юм. Зам тээврийн хөгжлийн яам гэхэд бүтэн салбараараа найрлажээ.

Дүгнэж хэлэхэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гаргасан бол үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой байсан ч дээрх байдлаас харахад ор нэр төдий олон нийтэд таалагдах тушаалд гарын үсэг зураад л өнгөрчээ.

Т.Бэх

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих