Автобуснууд ноцтой осол гаргаж, 12 хүн гэмтжээ

2d1165567710274baca6f501eac626e9Замын цагдаагийн албанд өчигдөр нийт 281 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгджээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Баруун дөрвөн замын уулзварт Shaolin  маркийн автобусны жолооч Д нь Prius  маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлджээ. Улмаар зорчигч 52 настай эрэгтэй Э, 51 настай эмэгтэй Д нарын найман хүн гэмтсэн байна.

Мөн Баянзүрх дүүргийн нутаг Цагдаагийн академийн  өргөн чөлөөнд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS 106 маркийн автобусны жолооч О нь Эмсид ХХК-ны HAero City 540 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдсөн байна. Улмаар зорчигч 50 настай эмэгтэй Э, 45 настай эмэгтэй Ц нарын дөрвөн хүн гэмтжээ. Тиймээс нийт жолооч замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих