Танилц: Яг одоо хуулийн байгууллагад шалгагдаж буй хэргүүд

W_UОдоогийн байдлаар шалгагдаж буй хэргүүдийн талаар ЦЕГ-аас тодрууллаа.

Дөрвөн настай хүүхдийн амийг хөнөөсөн Хятад эрийг шалгаж байна

Он солигдох шөнө архидан согтуурснаас болж Сонгихайрхан дүүргийн 19 дүгээр хороонд БНХАУ-ын иргэн хоёр хүний амийг хүйтэн мэсээр бүрэлгэсэн хэрэг гарсан билээ. Энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олонтаа гарсан. Тэгвэл. эл хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын ажиллагаа дуусаагүй байгаа аж.

Нэг хүний аминд хүрч, хоёр иргэнийг гэмтээжээ

Сонгинохайрхан дүүрэгт нэгдүгээр сарын 6-ны өдөр мэс ашигласнаас хоёр хүн хүнд гэмтэн, нэг иргэн амиа алдсан хэрэг гарсан байна. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шуурхай илрүүлэн, гэмт хэрэгтнийг саатуулан шалгаж байгаа аж.

Хөгжлийн банкны хэргийг шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хөгжлийн банкинд шалгалт хийж байна. Тус банкны эрх мэдэлтнүүдтэй холбоотой гэмт хэргийн сэдэлтэй үйлдэл байгаа талаар шалгаж байгаа юм.

Залилан  хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ

Иргэдийг залилан, айлган сүрдүүлж, урьд нь гэмт хэрэг үйлдэж, мөрдөн байцаалтын үеэр оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийг барвичлан, мөрдөн байцаан шалгаж байгаа аж. Тэд өөртөө “атман” болон Сэлэнгийн Баатаржав, Доён Болд, Ганданбоороо гэх мэт хоч өгдөг этгээдүүд юм.

Доён хочтой Болд нь Хан-Уул дүүргийн харъяа Туул голын эрэгт иргэн Ө-тэй хамт галт зэвсгээр буудаж танхайрсан хэргээр тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсд эрүүгийн хуулийн 181,3т заасны дагуу эрүү үүсгэн шалгагдаж байхдаа иргэн оргон зайлсан. Тэднийг 2016 оны наймдугаар сарын зургааны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс баривчилж мөрдөх ажиллагааг явуулж байна.

Ганданбоороо хочтой иргэн Б нь 2013 оны наймдугаар сард иргэн Б-ийн тээврийн хэрэгслийг худалндан авах нэрээр залилан мэхэлснээр эрүүгийн хуулийн 148,4д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх үед оргон зайлсан. Түүнийг орогнож байсан байрнаас нь баривчилж, нэгжлэг хийхэд аис буюу мансууруулах бодисны төрлийн бодисыг илрүүлсэн. Мөн тестийн аргаар шинжилгээ авах үед түүнээс метавитамины төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрсэн юм. Одоо шалгаж байна. Сэлэнгийн хочтой иргэн Б нь дүү Б-тэй хамтарч Сэлэнгэ аймгийн харьяат М гэгч иргэнтэй үгсэн хуйвалдаж мөрдөн байцаалтын ажлын үеэр санаатай саад учруулан эрүүгийн хуулийн 245,1-д заасны дагуу эрүү үүсгэн шалгагдаж байна. Мөн Сэлэнгийн хочтой иргэн Б эхнэр Э-тэй урьдчилан хуувилдан 2013 оны гуравдугаар сард иргэдэд алтны уурхайн зөвшөөрөл авч өгнө гэж 80 орчим сая төгрөг залилжээ. Энэ хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148,4д зааснаар эрүү үүсгэн шалгалтын ажиллагаа хийсэн. Ингээд 2017 оны нэгдүгээр сарын зургааны өдөр дайчлан баривчилан шалгаж байна.

    Хулгайн гэмт хэрэг ихэсчээ

Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ. Шинэ он гараад гэмт хэргийн гаралт 58,4 хувиар буурсан боловч хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаа талаар мэдээллээ. Удахгүй сар шинийн баяр болох гэж байгааг тохиолдуулан өмчлөх эрхийн гэмт хэрэг буюу хулгайн хэргээс иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Учир нь хоногт үйлдэгдэж буй гэмт хэргүүдийн 45-50 хувийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлдэг аж. Иймд ард иргэд та бүхэн  олон нийтээр тэмдэглэдэг баярын үеэр олон хоногоор гэрээ эзэнгүй орхих бол хөршдөө мэдэгдэн холбоог сайжруулах, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад хандан тэмдэглүүлэх хэрэгтэй. Энэ нь тохиолдож болох гэмт хэргээс урьчилан сэргийлэх аргууд юм. Гэр хорооллын айлууд эзэнгүй үедээ том цоож зүүдэг нь хулгайчийн нүдэнд их өртдөг. Иймээс цоожоо далд болгох шаардлагатайг албаныхан анхаарууллаа. Хамгийн сүүлд л гэхэд цагдаа нар Зуслангийн хэсэг буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг саатуулан шалгаж байгаа юм байна.

 Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, залилан, ахуйн гэмт хэрэг, хулгайн хэрэг зэрэг хэргүүдээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Б.Номин-Эрдэнэ

Эх сурвалж: Criminal.mn


URL:

Сэтгэгдэл бичих