Манай хэдэн оддын мандаж яваа бизнес

1201701161484511025Олны танил хүмүүс, од гэх үг сүүлийн үед их ч яригдах болж, оддын өвчнөөр өвчлөгсөд ч нэмэгдэх болж. Гэхдээ өнөөх хуучин цагийн одууд маань бизнесийн мөр хөөгөөд урлаг, уран сайхнаасаа холдоод байгаа болохоор арга ч үгүй биз. Сүүлийн үед олны танил гээд хэлчихээр уран бүтээлчдийн дийлэнх нь дэлгүүр, баар, цэнгээний газар ажиллуулж буй. Тэдний заримаас нь дурьдвал.

Дуучин Ану

“Хүүхдийн дууны эротик од” гэх тодотголыг нэрнийхээ өмнө зүүгээд байсан дуучин Ану хотын төвд лангуу түрээслэн өсвөр насны охидод зориулсан ягаан хувцас, үсны зүүлтний наймаа эрхлэхээр болсон. Тэрбээр өмнө нь “Хөөрхөн дэлхий” тоглоомын төв болон бяцхан багачуудын хувцас зардаг байсан бол одоо цаг үетэйгээ хөл нийлүүлэн, бас ч гэж өөрийнхөө стилийг өвлүүлэн үлдээхээр ийнхүү “Pinky girls”  нэртэй ягаан хувцасны лангуугаа нээсэн бүсгүй сүүлийн үед тураах цай ч бас зарах болсон. Мөн дүү Номинхолбоо нь ч бас хувийн дэлгүүрээ нээгээд буй сурагтай.

Дуучин Номико

Үрийн зулай үнэрлэж, хэсэгтээ л уран бүтээлээсээ завсарлага аваад байсан дуучин Номин-Эрдэнэ бизнесийн ертөнцөд хөл тавьжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Арвины дүү барилгын компанийн захирал залуутай ханилсан хэдий ч өөрийнхөө чадлаар мөнгө олно хэмээн зүтгэдэг гэнэ. Тиймээс урлагийнхан голдуу үйлчлүүлдэг “N shop” хэмээх дэлгүүрээ нээж,мөн сүүлийн үед бизнесээ өргөжүүлж, Саппорогийн урд талд байрлах “TNT” ресторан, караоке, биллъярд, зочид буудал нээгээд байгаа гэнэ шүү.

Поп дива Алтаа

Поп дива Алтаа бизнест хөл тавиад багагүй хугацааг үдсэн. Уран бүтээлийнхээ хажуугаар бизнесээ хэзээ ч орхидоггүй дуучин бүсгүй “Талст” дэлгүүрийн хоёр давхарт байрлах “Дива” дэлгүүрийнхээ барааг байнга дүүрэн, шинэ сонголттой байлгахыг эрхэмлэдэг гэнэ билээ. Тиймдээ ч Алтааг сонголт сайтай, нүд хужирлах бараатай гэж магтдаг гэсэн.

Дуучин Р.Дэлгэрмаа 

Зохиолын дууны ертөнцөд цахиур хагалан орж ирсэн дуучин Р.Дэлгэрмаа  Германаас гутал оруулж, ирэн зарж, хэсэгтээ л гутлын наймаачин болсон гэдэг. Харин ойрын үед түүний гутлын дэлгүүр их л ашиг муутай байгаа учраас брэнд хувцас оруулж ирэхээр шийдээд байгаа сурагтай. Гэхдээ л энгийн, төлөв даруу гэж үнэлэгддэг дуучин бүсгүйн сонголт энгийн л байдаг гэнэ билээ.

Дуучин Т.Баясгалан

“Эх орон” телевизийн захирал хэмээн хэсэгтээ дуудуулж байсан Т.Баясгалан эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулсан. Мөн бизнесээ өргөжүүлж, “Говинда” нэртэй цагаан хоолны ресторанаа нээжээ.

Дуучин Ц.Мөнхбат

Нэгэн үе дуучин М.Үүрцайхтай хослон хайрын дуунуудаараа од болон гялалзаж явсан дуучин Ц.Мөнхбат сураггүй болоод удлаа. Харин тэрбээр Тээврийн товчооны ойролцоох “Window” нэртэй зочид буудлын хоёрдугаар давхарт ресторан, караоке ажиллуулж, олны нүднээс далдхан амьдарч буй гэнэ.

“Хар сарнай” Маадай

“Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай найз бүсгүйнхээ хамтаар “BB” нэртэй караоке нээгээд байгаа бөгөөд үйлчлүүлэгчдийн цуваа тасардаггүй аж. “Прага” плазад байрлах тус караокед шинэ дуу цаг алдалгүй ирдгээрээ онцлогтой гэнэ.

“Sweetymotion” хамтлагийн экс гишүүнСолонго

“Sweetymotion” хамтлагийн экс гишүүн, дуучин Солонго баруун дөрвөн замд байрлах “Гранд плаза” төвд төгөлдөр хуурын сургалт явуулж буй. Тэрбээр сургалт явуулахын зэрэгцээ бяцхан охиноо асрах гээд тун ч завгүй байдаг гэсэн шүү.


URL:

Сэтгэгдэл бичих