Ч.Сайханбилэг гэгч “хаяг”-тай, Б.Бямбасайхан гэгч “гүйцэтгэгч”-тэй Дубайн гэрээ гэх 4.4 тэрбум долларын өрийг хэн төлөх вэ
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа хэсэг нөхөд дагуулан очиж Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод “Оюу толгой”-н “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэгчид гарын үсэг зурж байв. Төлөвлөгөө нэртэй энэ гэрээг товчхондоо “Дубайн гэрээ” гээд байгаа юм. Тухайн үед “Оюу толгой” ХХК-иас “Тус компанийн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудыг тусгасан “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнөөдөр гарын үсэг зурлаа” хэмээн албан мэдээлэл гаргаж байлаа.
Энэ “гоёмсог” албан мэдээг монголчууд хоёр талтай хүлээж авсан. Тухайн үед УИХ-ын гишүүн /өмнөх парламентын/ Г.Уянга, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Л.Цог нар Оюу толгойн далд уурхайн 4.4 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийн гэрээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс дэлхийн 15 том банк, санхүүгийн байгууллагатай байгуулсныг буруутгаж, үүнээс үүдэх хор уршгийн талаар олон түмэнд хандан сонордуулга гаргаж байсныг дурдах нь зүйтэй биз ээ.
Тус сонордуулгад, “Монголын ард түмний хосгүй баялаг болсон Оюутолгойн ордын лицензийг барьцаалж, Рио тинто компани 6 тэрбум ам.долларын зээлийг дэлхийн томоохон 15 банк, санхүүгийн байгууллагаас авч, хувь нийлүүлэгчийн зүгээс оруулсан одоогийн зээлийн төлбөрөө авч дараад, улмаар 4.4 тэрбум ам.долларыг өөрийн дансандаа байршуулахаар заажээ. Энэ нь Оюу толгойн ордыг барьцаалж авсан зээлийг зөвхөн Оюу толгойн санхүүжилт, үйл ажиллагаанд зарцуулах бус өөрийн бусад гадаад улс дахь бизнес, үйл ажиллагаанд ашиглах болж байна” хэмээсэн байсан нь өдгөө ч хэвлэлийн хуудаснаа дурайж байгаа.
Үндсэндээ Ч.Сайханбилэг тэргүүтнүүд энэхүү гэрээ гэгчид гарын үсэг зурж, монголчуудыг 4.4 тэрбум долларын өрд оруулсан гэж болно. Нэг зүйлийг онцлоход дээрх Дубайн гэрээ гэгчид гарын үсэг зурах асуудлыг Засгийн газар, УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, техник, эдийн засгийн үзүүлэлтээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын 57 дугаар тогтоолыг зөрчсөн гэж тухайн үед Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хөндөхөд хүргэсэн.
Гэсэн хэдий ч тухайн үед олонх байсан эрх баригчид яаж ийгээд Ч.Сайханбилэгийг суудалд нь үлдээсэн юм. Гэхдээ энэ гэрээнд Ч.Сайханбилэг яг ч өөрөө гарын үсэг зураагүй нь бас огцруулах үндэслэл болсон байх талтай. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг Дубайн гэрээнд Монголын талаас “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар /тухайн үеийн албан тушаалаар/ нар гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг хүний гараар могой бариулчихсан гэсэн үг.
Энэ талаар тухайн үед Ч.Сайханбилэг “Оюу толгойн ордын 20 хувь болох ил уурхайг ажиллуулж эхэлснээр эдийн засаг 17 хувь өсч байсан. Одоо 80 хувийг бүрдүүлэх далд уурхай руугаа орох ёстой. Энэ төслөөс Монголын эдийн засаг ашгаа хүртэнэ. Энэ ашгийг 4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж ирснээрээ би гадны компанийн гар хөл гэж хэлүүлж байгаа бол харамсалтай байна” гэсэн бол “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “4.4 тэрбум бол гүний уурхайн санхүүжилт, гүний уурхайн бүтээн байгуулалтад бүрэн зарцуулна. Үүнийг санхүүжилтын өртгийг бууруулах гэж авч байгаа. Оюу толгой тасралтгүй 5 жил гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийх боломжтой болсон. Энэ бүтээн байгуулалтыг нээснээр өнөөдрийн үнэ цэнээр Монгол Улс 8 тэрбум ам.долларын үнэлэмж авч байгаа” гэжээ. / www.news.mn 2015.12.20/
Хэвлэлүүдийн мэдээллээс ажиглахад, Дубайн гэрээ гэгчид гарын үсэг зурсан нөхөд л үүнийгээ сайшаасан байхыг олж харна. Харин тухайн үеийн УИХ-ын зарим гишүүд, сөрөг хүчин, эдийн засагчид үүнд эсрэг байр суурьтай байсныг интернэт ашигладаг хэн бүхэн хайгаад уншчих биз ээ. Тэгвэл Ч.Сайханбилэг гурав хоногийн өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурж далд уурхайг хөдөлгөсөн нь өөрөө давуу талыг бий болгож байгаа” хэмээн ярина лээ.
Гэвч далд уурхайн зардлыг зохиомлоор 4 дахин өсгөн авч буй 6 тэрбум ам.долларын зээл, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт 1 тэрбум гаруй ам.доллар, алдагдалтай тодотголтой 904 сая ам.долларын татварын хөнгөлөлт зэргийг Дубайн гэрээгээр Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрснөөр манай улсын хүртэх ногдол ашиг анх төлөвлөсөн 2021 оноос 16 жилээр хойшилж, 2037 оноос авахаар болж алсран одсоныг тэр ярьсангүй.
Уг нь Оюу толгойг хэн ч, хэзээ ч зогсоогоогүй. Тухайлбал, тус компани 2014 онд 3.1 их наяд төгрөгийн борлуулалт хийснээс түүний 9.3 хувь буюу 300.5 тэрбум төгрөг, 2015 оны эхний 11 сарын байдлаар 3.2 их наяд төгрөгийн борлуулалт хийснээс 11 хувь буюу 352 тэрбум төгрөгийн татвар Монгол Улсад оруулсан байна. Үүний бараг тал хувь нь эргээд зээлийн өрөнд суутгагдаж байгаа гэвэл Монголын тал Оюу толгойгоос нийт борлуулалтынх нь 4-5 хувийг л хүртдэг гэсэн тооцоо гарч байгааг Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал хэлэлцэж байхад яригдаж байсныг мань хүн санахгүй байгаа бололтой.
Үндсэндээ мань эр Ч.Сайханбилэг гэгч “хаяг”-тай, Б.Бямбасайхан гэгч “гүйцэтгэгч”-тэй Дубайн гэрээ гэгчээ цээжээрээ хамгаалсаар байгаагийн учир юу вэ. Тэдний тавьсан өрийг хэн төлөх вэ, энэ асуудлыг хэн шалгах вэ гэх асуултад бид хариулт хайж байгаа юм. Энэ асуудлыг хэн шалгаж, эдгээр нөхдөд хариуцлага тооцох вэ эрх баригчид аа?.
Эх сурвалж http://www.info.mn
http://www.info.mn/news/80190.htm
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.















Ч.Сайханбилэг нь Еронхий сайд байхдаа Еронхийлогч Ц.Элбэгдоржид УНЭНЧ ХУН БОЛОХЫН ТУЛД “Мотор нь газраас 50 см зайд байдаг, буух талбай их голдог, том онгоцыг Еронхийлогч Ц.Элбэгдоржийн нутаг Ховдод буулгах буруу шийдвэр гаргаснаас болж мотор руу нь шороо орж, бараг дэлбэрэх шахсан юм. Дараа нь тосвоос их хэмжээний монго гаргаж, мотор худалдан авч, их зардлаар зооворлон Монголд авч ирж, олон мэргэжилтэн ашиглаж онгоцоо засварласан юм. Улс орны эдийн засаг хундэрсэн уед МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ УРГУЙ ЗАРДАЛ ГАРГАСАН ЮМ. Одоо энэ зардлыг нь оороор нь толуулэх естой л доо. Ч.Сайханбилэг гэдэг нохор нь Татварын хуулийн дагуу “ТУЦ ажиллуулж байгаа хунээс ч татвар авдаг байхад Оюу толгой компанийн уйл ажиллагаа явуулснаас хойших хугацааны бух татвар болох 2 тэрбум долларийн татварын орийг чолоолсон юм. Энэ 2 тэрбум долларь нь манай суулийн хэдэн жилд хийсэн бутээн байгуулалтийн ажлын санхуужилт болсон Чингэс бондын 1.5 тэрбум доллариас даруй их монго шуу дээ. Ч.Сайханбилэг нь засгийн газрын гишуудээсээ нууцаар Дубайд очиж Монголын талд ашиггуйгээр Оюу толгойн гэрээнд нэмэлт оорчлолт оруулж, Оюу тоглойн ордын лиценцээ гадны банкны барьцаанд тавьж байгаад, гадны компинид маш их хэмжээний зээл авч огсон шуу дээ. Хэрэв авсан зээлээ Оюу толгой компани нь гадны банкуудад толж чадахгуй болчихвол манай Оюу толгойн орд маань гадны банкны барьцаанд, гадны хуний мэдэлд очино гэсэн уг шуу дээ. Ч.Сайханбилэг нь Ц.Элбэгдоржтой хамтарч Эрдэнэтийн 49 хувийг хууль зорчиж, хувийн компаниар дамжуулж хувьдаа авсан шуу дээ. Харамсалтай нь МАН-ын хэдхэн нохдууд хувилдаад, хайцаалаад, хамгаалаад байгаа юм л даа. Ер нь Ц.Элбэгдорж нь хаана л бутэхгуй, болохгуй ажлууд хийгдсэн байна туунд оролцсон байдаг, ийм хууль бус ажлуудыг хэн зохион байгуулсан байна тэр нь Ц.Элбэгдорж л болж хувирлаа шуу дээ. Одоо тууний жинхэнэ нуур царай нь олон нийтэд ил болж эхэлж ээ. Ц.Элбэгдорж нь бурэн эрхийн хугацаандаа “Талийгаач С.Зоригийн хэргийг шийдвэрлэнэ” гэж зутгэсээр байгаад л оноодрийн энэ хун хэлмэгдуулэх ажлыг хийж байгаа юм биш уу? “С.Зоригийг би алсан” гээд хэрэг хулээгээд байгаа тэр “онц хунд гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг Ц.Элбэгдоржийн найз Билэгт нь ШШГГЕГ-ын дарга байхдаа “эруугийн онц хунд гэмт хэрэгтэнгуудийн дотроос сонгон шалгаруулж Ц.Элбэгдорждоо олж огч, энэ бух зохиомол уйлдлуудийг хийж, шуухийг хуртэл захиалгаар шийдвэр гаргуулсан гээд л олон нийт шуугиад байх юм. Олны ам оргуй гэдэг дээ. Ер нь Ц.Элбэгдорж нь “Сайхан ярьдаг ч гэл ээ, маш муу бодол санаатай, хийсэн уйлдэл нь дандаа ХАР МОРТЭЙ янзийн хун шиг байгаа юм. Анх 1996 онд М.Энхсайханыг Еронхий сайд байхад нь “намын дарга нь Еронхий сайд болох естой” гээд огцруулж оороо Еронхий сайд болсон ч тун удахгуй огцорч, улс оронд тогтворгуй байдал уусгэсэн. Мон Ц.Элбэгдорж нь 2000 оны сонгуульд АН-аас Дорнот аймагт нэр дэвшиж унаад л, хотыг Хархоринд нуулгэх тухай баахан улгэр ярьж байгаад л гэнэтхэн боловсрохоор, хэл сурахаар 2002 оны тогсголд АНУ руу яваад л алга болсон ч, харин Монголчууд бид нутаг орноо хогжуулэхээр холсоо цутгаруулаад л улдсэн дээ. 2004 оны хавар УИХ-ын сонгууль болж дууссаны дараа гэв гэнэтхэн Ц.Элбэгдорж гарч ирээд л “Орших уу, эс орших уу билуу дээ, нэг сонин гарчигтай лекц уншдаг болсон байна” гэж дуулдаж байснаа л гэнэт Еронхий сайд болоод л томорсон. Гэтэл энэ уед М.Энхсайхан нь АН-ын дарга байсан болохоор Эх орон намтай эвсэж “Эх орон Ардчилал” эвсэл байгуулж 2004 оны сонгуульд орж 34 суудал авсан ба МАН нь 36 суудал авсан байв. Хучний харилцаа ийм ойрхон байсан болохоор МАН-тай хамтарсан засаг байгуулах нохцол бурдсэн байсан байх. Ингээд М.Энхсайхан нь МАН-тай хамтарсан засаг байгуулахаар хэлэлцээр хийж байтал нь Ц.Элбэгдорж нь зэрэгцээд л МАН-тай хэлэлцээр хийж, нэг сайдын албан тушаалыг 10 гаруй УИХ-ын гишуунд амлаж байгаад л Еронхий сайд болсон юм байна лаа даа. Саяхан 2012 онд АН нь олонх болж МАХН-тай хамтарч засаг байгуулаад л, олон олон бутээн байгуулалтын ажил хийж олны итгэл хулээж Ц.Элбэгдорж нь дахин Еронхийлогчоор сонгогдоод л, АН нь мандаж байтал Ц.Элбэгдорж нь АН-ынхаа хэсэг бутэхгуй нохдуудийг уруу татаад л МАН-тай хамтарч, АН-аа их, бага хэмжээний 6 удаагийн сонгуульд ялалтанд хургэж, Ц.Элбэгдоржийг 2 удаа Еронхийлогч болгосон Н.Алтанхуягийгаа огцруулж, Ч.Сайханбилэг гэдэг эрх мэдэл, албан тушаалаас оор юу ч мэддэггуй нохрийг Еронхий сайд болгож, улс орноо самарлаа л эхэлсэн шуу дээ. Тэр Ч.Сайханбилэгээрээ хууль зорчуулж мон ч олон хууль бус зуйл хийлгэлээ шуу дээ. Ч.Сайханбилэг нь “Чи яагаад хууль зорчоод Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан юм бэ? гэж сэтгуулч асуухад БИ ДООЖООГУЙ ЕРОНХИЙ САЙД БОЛЖ ХАРАГДАХГУЙН ТУЛД ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВСАН ЮМ ГЭЖ ХЭЛЖ БАЙХ ВЭ ДЭЭ. Ч.Сайханбилэг нь ийм л БОЛОВСРООГУЙ, ТЭНЭГ ТОЛГОЙ ШУУ ДЭЭ. Тэгээд болоогуй Эрдэнэтийн 49 хувийг торийн мэдэлд авах эсэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу УИХ нь ШУУД ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ байхад бас МАН-ын КОММУНИСТУУД нь НИЙГЭМЧЛЭНЭ БИЗ Ч ГЭХ ШИГ УЛС ТОРЖУУЛЭХ АЯДСАН БАЙНА ЛАА. Одоо энэ нохрийг “баривчлан саатуулж л эдгээр хийсэн хэргийнх нь унэн зовийг нь тогтоохоос оор арга байхгуй юм байна л даа”. Хэрэв гадуур шалгавал “хяналт шалгалтын ажил”-ыг будилуулаад, худал, унэн яриад, эцэст нь бух зуйлийг нам, улс тортэй холбоод болгохгуй байх л даа. Ер нь шалгаж унэн монийг нь тогтоох нь ирээдуй, залуу уеийнхэнд улгэр дуурайлал болсон, хумуужлийн ач холбогдолтой шуу дээ.
Ч.Сайханбилэг нь дунд сургуульд байхдаа л улаан буч зуусэн, багш нарын омно худал хэнхэг цариалж “Сайн” сурагч болж харагддаг, сурагчид дотроо нэр хунд муутай, багш нараар дандаа дунгээ засуулж явдаг сурлага тааруу, охидууд голцуу хуухдуудтэй найзалддаг, сонин хуу байсан юм. Дунд сургуулиа тогсоод математик, физик, хими гэх мэт шинжлэх ухааны мэдлэг шаарддаггуй, тодорхой мэргэжил олгодоггуй ч гэсэн хун амьтаны урьд хойно, худал унэн ярьж байгаад ХЯЛБАРХАН тогсчих боломжтой Консомолийн сургуульд суралцах болсон юм даа. Зуныхаа амралтаар бага ч гэсэн монго олохын тулд “Найрамдал” зуслангийн багш нарыг “Аргалж” байгаад, жил бур 2 сар орчим “Уйлчлэгч, цэвэрлэгч”-ийн орон тоо дээр ч болов булгийн удирдагчаар ажилладаг байсан. Гэвч одоо тэр уеийн тус дэм болж байсан нэг ч багш, ажилтанг санадаггуй нь харамсалтай. Консомолийн сургууль тогсож ирээд “тэр сайн багш нарынхаа ач буянаар МХЗЭ-ийн Тов Хороонд ажилсан ч тун удахгуй С. Баярцогт, Г.Ганболд зэрэг ул бутэх нохдуудтэй нийлж МХЗЭ-ийн Тов Хорооны Еронхий нарийн бичгийн дарга н.Нарангэрэлийг огцруулж, МХЗЭ-ийн Тов Холбоог суйруулж, багш нарынхаа нуурийг улалзуулж эхэлсэн юм. Дараа нь бараг уе мултарсан Б.Дэлгэрмаа гэдэг эмэгтэйтээ сужрээд л байсан, гэтэл нэг мэдсэн чинь тэр эмэгтэйгээрээ зуучлуулаад л Ардчилсан намд орсон байсан. АН-д ормогцоо л Н.Алтанхуягийг тойгдож, тууний итгэлийг нь олж аваад л, мон ч олон жил сайд дарга хийсэн ч, сэтгэл нь ханахгуй даварч явсаар, эцэст нь Н.Алтанхуягийгаа Элбэгдоржтой хамтарч, МАН-тай нийлж ЕРОНХИЙ САЙДААС НЬ ОГЦРУУЛЖ , оронд нь оороо Еронхий сайд болж жинхэнэ “Тугжилдэнэ” гэдгийг узуулсэндээ хоорхий. Ч.Сайханбилэг нь хамгийн суулчийн удаад Н.Алтанхуягийн ач буянаар намын жагсаалтаар УИХ-ын гишуун болж, тууний тусламжтайгаар ЗГХЭГ-ын дарга болж, Еронхий сайдын “Баруун гар болж ажиллаж байсан хирнээ л ийм ХОНШООРГУЙ ЗАГНАЖ байсан байна шуу дээ. Энэ нь хуний санаанд оромгуй энэ бух хулгай дээрмийг хийхийн тулд л хийсэн ХУН ЧАНАРГУЙ УЙЛДЛИЙНХ НЬ НЭГ НЬ Л БАЙХ Л ДАА. Гэтэл Н.Алтанхуяг нь “Оорийг нь бусадтай нийлээд огцруулсныг мэдэхгуй” Сайханбилэгийг Амаржаргалтай нам дотроо Еронхий сайд болохоор орсолдоход нь бух чадлаараа дэмжээд ЕРОНХИЙ САЙД БОЛГОЖ байсныг нь бодоход унэхээр Монголчууд яасан итгэмтгий, яасан цайлган хумуус байдаг юм бэ? гэж бид хааяа ярилцдаг юмдаа. Ц.Элбэгдорж нь АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа 5 нэр дэвшигчийн н.Гантоморийг зутгуулж байна. Мон Эрдэнэтийн 49 хувь дээр МУДН фракцтай эрх ашиг нь нэгдсэн болохоор н.Эрдэнэбатыг бас давхар зутгуулж байна. Ц.Элбэгдорж нь анх н.Батзанданг шоронд ороод хэцуу байхад нь АН-д оруулж, ажилгуй байхад нь АТГ-ын иргэдийн толоологч болгож, хэрэг болох олон зуйл дээр ашиглаж дотно болсон богоод одоо олон нийтэд хоорондоо тунжин муутай юм шиг харагдуулахын тулд “Хаяа бие биенээ шуумжилж хуурай агсам тавьж харагдаад л байгаа л даа”. Иймд туунийг бас л АН-ын даргад зутнуулж байгаа юм. С.Эрдэнэ нь хэд хэдэн удаа шоронд орсон ба хамгийн суулчийн удаагийн шоронгоос гаргаж, УИХ-д оруулсан хун нь Ц.Элбэгдорж юм шуу дээ. Иймд бас том томсогдсон тул “туунийг АН-ын дарга болгоход нь дэмжээд хуссэн уедээ дарамтлана шуу дээ”. Ер нь эдгээр дорвон нэр дэвшигчийн аль нэг нь АН-ын дарга болчихвол бурэн эрхийн хугацаагаа дууссаны дараа нь Еронхийлогчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч нь ЯЛАГДАХАД нь “АН-ын даргад хариуцлага тооцож байна ” гээд ООРОО АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛОХООР эд нарыг дэмжээд байгаа хэрэг л дээ. Одоогоор АН-ын даргыг сонгох сунгаанд Н.Алтанхуяг нь ХОЛ ТАСАРХАЙ ТУРУУЛЖ ЯВАА тул Ц.Элбэгдоржийн толовлогоо нь тасалдуулахад хургээд байна. Иймд “ойрыг уед хэзээ ч буцаж ирэхээргуй АНУ руу БОЛОВСРОХООР явсан С.Баярцогтыгоо хуртэл дуудаж ирээд Н.Алтанхуягийн эсрэг ажиллуулж байна л даа”. Мон Худалдаа Хогжлийн Банк, хамтарч хоронго монго идсэн МУДН фракцийн бух нохдууд болон Ч.Сайханбилэг, Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаиар дамжуулж, хамтран эзэмших болсон М.Энхболдын МАН-ыг хуртэл Н.Алтанхуягийн эсрэг ажиллуулахаар болсон байна шуу дээ. Одоо ЭНЭ ШУНАЛ ТАЧААЛДАА АВТАГДСАН НОХДУУДИЙГ “БУСАДААС ТУСГААРЛАЖ” БАЙГААД ШУУД ШАЛГАН ТОГТООЖ, ТОХИРОХ ХАРИУЦЛГЫГ НЬ ХУЛЭЭЛГЭХИЙГ ШУДАРГА МОНГОЛЧУУД НЬ ЭРХ БАРИГЧДААС ХУЛЭЭЖ БАЙНА ДАА. Хэрэв ТА БУХЭН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГУЙ БОЛ, ТУН УДАХГУЙ АРД ТУМЭН ЧИНЬ ТА НАРЫГ ХАМТАД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, АЛДАГДСАН ЭРХЭЭ БУЦААГААД АВАХАД БЭЛЭН БАЙГАА ШУУ ДЭЭ.