Топ 10 дон
Хүмүүс янз бүрийн юманд донтдог. Мэдээж тэдний ихэнх нь энэ донтсоноо мэддэггүй. Удамшлын хүчин зүйл, Нийгмийн хүчин зүйл, Сэтгэл зүйн хүчин зүйл, Биологийн хүчин зүйл гэх олон зүйлээс хамааралтай эдгээр донтолуудаас хамгийн түгээмэл топ-10 танилцуулж байна.
10. Шопинг

Дэлхийн хөгжингүй орнуудын иргэдийн дунд сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа энэхүү шинэ төрлийн сэтгэхүйн “өвчин” нь хүйс харгалзахгүйгээр улам бүр залуужиж байгаа гэнэ. Ихэнхи өвчтөнүүд эцэстээ ямар нэгэн зорилгогүйгээр дэлгүүр хэсэж ямар ч хэрэгцээгүй бараагаа худалдан авдаг болдог байна. Ингэж хийсэн худалдааны дараа тэд сэтгэл санаагаар илүү их унаж, санхүүгийн хувьд ч уналтанд ордог. Орчин үед мэдээллийн хэрэгслээр минут тутамд цацагдах бараа материалын хэрэгтэй хэрэггүй зар сурталчилгаа хүмүүсийн сэтгэл зүйд маш их нөлөөлж байна хэмээн ихэнхи өртөгсөд үздэг хэдий ч үнэн чанартаа гэр бүлийн хямрал, ажил дээрхи ачаалал, нийгмийн байдал гээд хүчин зүйлс тэдний энэхүү үйлдлийн шалтгаан болж байгааг эрдэмтэд хэлж байна. Сэтгэл судлаачид энэхүү өвчлөлийн эсрэг янз бүрийн аргыг туршиж байна. Үр дүнтэй аргын нэг нь гипотенузын арга гэнэ.
9. ТВ

Зурагтын өмнө өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг эрхмүүд хорвоод амьдрах өдөр хоногоо сайн дураар богиносгож буйг эрдэмтэд тогтоожээ. Хэрвээ өдөртөө телевизийн цуврал кино бүрийг алгасалгүй үзэхийн хамт элдэв ток шоу, мэдээ гэхчилэн гарсан нэвтрүүлэг бүрт нь дор хаяж зургаан цагаа зардаг бол нөгөө ертөнцийг зорих хугацаагаа таван жилээр наашлуулж байна гэсэн үг гэнэ. Эрдэмтдийн үзэж буйгаар телевизид донтохыг тамхины хор хөнөөл болон илүүдэл жингийн эсрэг хийж буй тэмцэлтэй адил анхаарах цаг болсон аж. “Телевиз үзэхэд өдрийн ихэнх хугацааг зарцуулах нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг учраас хоногт хоёроос илүү цаг телевиз үзэхээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдэд нэн хортой үйлдэл” хэмээн эрдэмтэд анхааруулжээ.
8. Тоглоомонд донтох

Хүмүүс өдөр юу хийдэг билээ? Усанд орж, ажилдаа явж, хоол идэж байдаг. Тэгвэл өнөө үед дэлхий дээр сая сая хүмүүс тоглоом тоглож өдрийг өнгөрөөж байна. Тэд хийсвэр ертөнцөд автаж, бодит ертөнцөөс улам хөндийрсөөр. Хоол, гэрэл, цахилгаан, тоглоом – тоглоомонд донтсон хүний хэрэгцээ. Тэд ажил хийхийг хүсэхгүй болж, аав ээжийнхээ хажууд тоглоод л амьдрах хүсэлтэй болдог гэнэ. Энэ бол зүгээр аймшиг!
7. Алдартнуудын талаар цуурах

Бүхий л хүмүүс бүхий л цаг хугацаанд алдартай, үзэсгэлэнтэй хүмүүсийг сонирхож ирсэн билээ. Тэдний тухай бүхий л хар шар мэдээллүүдийг шимтэн уншиж, бие биедээ ярьж цуурч байдаг нь хүмүүсийн бас нэг дон болжээ. Кино, жүжиг дээрх баатарынхан хувийн амьдрал нь хүмүүсийг донтуулдаг гэдэг та итгэх үү?
6. Түргэн хоол

Гамбургер, чизбургер зэрэг тvргэн хоол нь америкчуудын нэрийн брэнд болсон гэхэд болно. Амттай, єег болоод маш тvргэн бэлтгэгдэнэ. Гэвч хоолны энэхvv тєрєл нь дэлхийн цаг уурын дулаарал, терроризм, ДОХ зэрэг євчинтэй энэ зэрэгцэхvйц хvн тєрєлхтєнд хор хєнєєлтэй томоохон асуудал хэмээн эмч мэргэжилтнvvд анхааруулсаар байна. Эрvvл мэндэд хортой гэдгийг нь мэдсэн ч тvргэн хоолонд дурлагсад єдєр ирэх тусам нэмэгдсээр л, эдгээр бvтээгдхvvнийг vйлдвэрлэгчид олширсоор л …. Тvргэн хоол идсэнээр илvvдэл жинтэй болохоос гадна инсулины хамааралтай шижинтэй болдгийг Шведийн эрдэмтэд судалгааны илтгэлдээ бичжээ. удалгаанаас vзэхэд тvргэн хоол иддэг, хєдєлгєєн багатай хvмvvс нэг сарын дотор дунджаар 6,35 килограммаар жин нэмдэг болох нь тогтоогджээ. Олон улсын эрдэмтэд, шинжээчид єнєєдрийг хvртэл тv ргэн хоолны орцод багтах хvнсний бvтээгдхvvн дэх ямар бодис хvмvvсийг донтуулахад хvргэж буйг судалсаар байна. Учир нь зарим хvмvvс мансууруулах, донтуулах бодис хоолны орцонд хольсон байж болзошгvй хэмээх таамаглалыг ихээр дэвшvvлэх болсон юм. Тємс, мах зэргийг шарахад ашигладаг тосны найрлагад хvний тархины vйл ажиллагааг тодорхой хэмжээгээр єєрчлєлтєд оруулах бодис агуулагдсан болохыг тогтоожээ. Ингэснээр тамхи, согтууруулах тєрлийн ундаа шиг єнєєх хоолыг дахин дахин хэрэглэхэд хvргэдэг дvгнэлтийг гаргасан байна.
5. Мөрийтэй тоглоомонд донтох

4. Порнографд донтох: Порнод татагдах

Порног үзсэн хүн бүр донтдоггүй. Зарим хүмүүс нь эмэгтэйчүүд, секс, гэрлэлт болон хүүхдүүдийн талаар таагүй бодолтой болдог бол харин зарим нь гүнзгий сэтгэл хөдлөлд автаж, донтолтод өөрийгөө тавьж өгдөг. Таны порнод донтож байгаа эсэх нь тэдгээрийг үйлдвэрлэгч компаниудад огтхон ч хамаагүй хэрэг төдийгүй харин ч энэ байдал тань тэдний хувьд бизнесийн том амжилт юм. Доктор Виктор Клайн донтох үзэгдлийг донтолт, архаг донтолт, мэдрэмжээ алдах, үйлдэл болгох гэсэн үе шатуудад хувааж үзсэн байна. Үүнээс гадна порнод донтоход өөр нэгэн үе шат байдаг нь донтолтын эхэн үе юм. Эдгээр үе шатуудыг дэлгэрүүлэн авч үзье:
ЭХЭН ҮЕ
Порнод донтсон залуучууд порног ихэвчлэн бага наснаасаа үзэж эхэлсэн байдаг байна.
ДОНТОЛТ
Дахин дахин порно үзэх нь таны амьдралын жирийн үзэгдэл болж үүнд аль хэдийн автагдаж, өөрийгөө хазаарлаж чадахаа больдог.
АРХАГ ДОНТОЛТ
Илүү хүчтэй дүрслэлтэй порно үзэж эхлэх ба өмнө нь жигшиж байсан киноноосоо таашаал авч эхэлнэ.
ДАСАЛ БОЛОХ
Үзэж байгаа дүрснүүд байтугай хамгийн хүчтэй дүрслэлтэй порнонууд хүртэл танд нөлөө үзүүлэхээ больж, тэдгээрт дасал болно. Урьдынх шигээ сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжийг хүсэж байвч, түүнийгээ олж мэдэрч чадахгүй болно.
ҮЙЛДЭЛ БОЛГОХ
Энэ шатанд эрчүүд үзэж байсан зүйлсээ бодит хүмүүс дээр янз бүрийн муу аргаар хэрэгжүүлж эхэлнэ.
3. Архинд донтох

Архидан согтуурах, архинд донтох євчин єнєєгийн нийгмийн хамгийн сєрєг vзэгдэл байсаар байна. Донтох эмгэг сvvлийн vед нэмэгдэж байгаа. Дэлхийд дээр 500-гаад мянган тєрлийн донтох эмгэгийн эм бэлдмэл байдаг гэж vздэг. Донтох євчний шалтгаан олон янз. Архи болон согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэж улмаар хүний бие махбодь, оюун санаа, сэтгэл зүйн байдал өөрчлөгдөн итгэл үнэмшил, дотоод мэдрэмж алдахыг архинд донтох өвчин гэнэ. Архинд донтох өвчин нь эмнэл зүйн гурван үе шатаар дамжин явагддаг. Архинд донтохыг зарим нь сэтгэлийн тэнхээгүйн шинж, үнэхээр хүсэх юм бол дуртай үедээ хаяж болно гэдэг. Зарим нь архинд донтохыг хүнд хэлбэрийн эмгэг болохоор мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нарын туслацаатайгаар эмчлэх ёстой, хүн өөрөө гарна гэж бараг байдаггүй гэдэг. Гэхдээ архинд орох, архинд донтох, архичин болох, “алкаш” болох г.м. яаж ч нэрлэлээ гэсэн ийм асуудал байгаа нь гарцаагүй үнэн. Мөн асуудалд яаж хандахаас үл хамаараад архинаас гарна гэдэг тун амаргүй зүйл гэдгийг энэ асуудалтай тулгарч байсан, тулгараад байгаа хүмүүс, тэдний ар гэр мэдэхийн сайнаар мэднэ.
2. Тамхинд донтох

Хvн тамхийг маш эрт дээр vеэс татдаг байжээ. Зарим түүхчдийн нотолж байгаагаар хүн төрөлхтөн гурван мянган жилийн тэртээгээс тамхи тамхи татах болсон байна. Энэхvv амтат ургамалтай зєвхєн єнгєрсєн зуунаас л улс орны түвшинд идэвхитэй тэмцэж эхэлсэн ч одоохондоо эрvvл амьдралын хэв маяг баталглаатай ялалт байгуулсан гэх тодорхой нотолгоо алга л байна. Никотинд бие махбодь дасдаг бєгєєд дундаж тамхи татдаг хvний хэрэглэдэг никотины хэмжээ нь дасаагvй хvнийг хордуулдгийг олон тооны туршлагаар нотолсон байдаг. Никотин нь єєрийн хорт нєлєєгєєрєє синилийн хvчлээс дутахааргvй байдаг. Нас биед хүрсэн хүнийг үхэлд хүргэх синилийн хүчил ба никотины тун яг адил юм. Тамхичин хvний сэтгэл зvйн болон биеийн байдал, тvvнчлэн тамхи таталт явагддаг нєхцєл байдал нь тайвшрах, сэргэх мэдрэмж тєрvvлдэг. Сэтгэлийн дарамттай нєхцєл байдалд тамхи нь тайвшруулах нєлєє vзvvлж, харин суларсан нєхцєлд яг сэдээгч мэт нєлєєлдєг. Бие махбодь нь цусан дахь тодорхой хэмжээний никотинд дасаад ирэхээр тэр хэмжээнд нь хадгалахыг хичээх тул дахин тамхинд татах хүсэл төрнө. Никотин нь єєрийн vйлчлэлээр бол амьсгалын сэдээгч юм. Мєн никотин нь буцах хам шинж хэмээх зvйлийг vvсгэх чанарыг агуулдаг. Удаан хугацаанд хэрэглэх vед энэ нь тамхичин хvнд явагдахдаа никотин амьсгалыг сэдээхээ больж харин хэрэглэхээ болиход тvvнийг дарагдахад хvргэдэг байна. Хvн тамхи татахаас татгалзах vед мэдэрдэг тухгvй байдал нь vvнтэй холоотой юм.
2. Эмэнд донтох

Эмийг хэрэглэх, олгох байдлаар нь жоргvй олгох эм, жороор олгох эм, эмнэлгийн нєхцєлд хэрэглэх эм гэж ялган vзэж болно. Эмийн сангаас та бvхэн жоргvй олгож болох эмийг єєрсдєє эмийн санд очиж эмийн санчаас зевлєгєє авч хэрэглэж болох ба жороор олгох эмийг эмчид vзvvлэн жор бичvvлж эмийн сангаас авч болно. Харин эмнэлгийн нєхцелд хэрэглэх эмийг зєвхєн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмчийн хяналтанд хэрэглэнэ. Манай ард иргэд эмнэлэгт хэвтсэн бол заавал олон тариа хийлгэх, дусал байнга хийлгvvлэх гэсэн буруу ойлголттой байдаг. Шаардлагагvй олон эм тариа, дусал танд заримдаа хор болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
URL:




