“Эдийн засгаа аврах аян”-д УИХ-ын гишүүд хэд хэдийг хандивлах вэ
Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриатай хандивын аян өрнүүлж, хувиасаа 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивлаж байгаагаа мэдэгдсэн.
Тэгвэл түүний аяныг дэмжиж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улсдаа 100 сая төгрөг хандивлаж байгаагаа мөн мэдэгдлээ. Б.Дэлгэрсайханы хувьд “Дорнын говь” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд өдгөө 12 компанийн хувьцаа эзэмшигч нэгэн. Тэгвэл энэ удаагийн УИХ-д тэрбумтнууд, бизнесменүүд олноороо бий.
Тэрбумаас дээш орлоготой УИХ-ын гишүүд:
• Ж.Ганбаатар 10 тэрбум 304 сая 620 мянга,
• Ц.Гарамжав 3 тэрбум 994 сая 658 мянга,
• Б.Дэлгэрсайхан 4 тэрбум 736 сая 885 мянга,
• Б.Ундармаа нэг тэрбум,
• С.Бямбацогт 4 тэрбум,
• Б.Чойжилсүрэн 1 тэрбум 382 сая 308 мянга,
• Ж.Энхбаяр 4 тэрбум 253 сая 773 мянга
• Н.Цэрэнбат 2,5 тэрбум төгрөгийн орлого жилдээ олдог ажээ.
Зуун саяаас дээш орлоготой УИХ-ын гишүүд:
• УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 120 сая 200 мянга,
• УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 187 сая 110 мянга,
• УИХ-ын гишүүн О.Батнасан 128 сая 763 мянга,
• УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 387 сая 100 мянга,
• УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 688 сая 829 мянга,
• УИХ-ын гишүүн С.Жавхлан 250 сая,
• УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат 195 сая 331 мянга,
• УИХ-ын гишүүн З.Нарантуяа 732 сая 710 мянга,
• УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 178 сая 464 мянга,
• УИХ-ын гишүүн Г.Солтан 115 сая,
• УИХ-ын гишүүн А.Сүхбат 143 сая 200 мянга,
• УИХ-ын гишүүн Н.Учрал 225 сая 631 мянга,
• УИХ-ын гишүүн Цогзолмаа 129 сая 722 мянга,
• УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан 265 сая,
• УИХ-ын гишүүн Л.Болд 138 сая 594 мянга,
• УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 127 сая 878 мянга,
• УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 169 сая 152 мянга.
Тэгвэл ийм орлотой дээрх эрхмүүдээс хэн нь хэдийг хандивлаж улс, эх орондоо тус нэмэр болох бол???
URL:













