Хүргэнээ тогтоож дийлээгүй Заманд удган Агийд Номтойбаярыг авч өгч чадах уу?
Социализмын үед таксины жолооч байсан зөн билэгтэн Заманд гуай Хөвсгөл нутгийнхаа нэрийг гаргасан сайн удган. Заманд удганыг “Киви” хамтлагийн Агийд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг уургалж өгсөн гэж хүмүүс харддаг. Хүний сэтгэл жолоогүй, хэн нэгэн бөө удган хүний сэтгэлийг хөтөлж жолоодож чадахгүй, тэр тусмаа хайр сэтгэл гэдэг илүү адармаатай асуудал. Хөлд нь салхи орсон, сэтгэл нь урвасан хүнийг хэн ч зогсоох аргагүй. Төрсөн үр хүүхэд нь ч торгоож чадахгүй байхад…
Заманд удганы отгон охин Д.Уранзаяа олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогттой багаасаа үерхэж 20 нас дөнгөж хүрэхдээ хүүгээ төрүүлсэн. Заманд гуай ч боксчин хүргэндээ сайн байсан байх. Тиймдээ ч Н.Төгсцогтыг отгон охинтойгоо үерхэж байгаа хэмээн анх өөрөө ярилцлага өгч, хүмүүс хосын харьцааг мэдэх болсон. Н.Төгсцогт, Д.Уранзаяа хоёр хөөрхөн хүүтэй болсон ч тусдаа амьдардаг. Отгон охин нь хүүгийнхээ ааваас хөндийрч, “өнчин дэрэн дээр нойр хулжиж” явахад Заманд гуай хүргэнийхээ сэтгэлийг эргүүлэхийг хүсээгүй ч байж магадгүй.
URL:











