Агаарын чанар: Баянхошуу орчимд хамгийн их бохирдолтой байна
Өнөөдөр өглөөний 09.00 цагийн нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. МҮОНРТ, Баянхошуу орчимд маш их бохирдолтой /301-370/ гэж зааж байгаа бол Ургах наран, Мишээл экспо орчимд хамгийн бага үзүүлэлттэй /53-61/ байна.
Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг аж. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болжээ.
Учир нь Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар хамгийн бага бохирдолтой хэсэг 53 хамгийн их нь 370 хүрлээ.
Т.Гэрэл
URL:













