Хөвсгөл, Говь-Алтай аймгийнхан мэдэгдлийг хүлээн авсангүй

7164Монголын Морин спорт уяачдын холбооноос Хөвсгөл болон Говь-Алтай аймгийн хаврын бүсийн морин уралдааныг зохион байгуулах комисст тус уралдааныг түр хойшлуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл тэдний мэдэгдлийг үл тоон уралдааныг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. Хаврын морин уралдааныг зохион байгуулах байхыг Захиргааны хэргийн шүүхээс гаргасан. Гэвч энэ шийдвэр морь сонирхогчдын хүслийг зогсоож дийлсэнгүй.

Хөвсгөл, Говь-Алтай аймгийн хаврын бүсийн морин уралдааныг зохион байгуулагчдын зүгээс тайлбарлахдаа энэхүү уралдааныг Засгийн газрын тогтоолын дагуу хийж буй уралдаан биш. Харин аймагтаа жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын бүсийн морин уралдаан. Тиймээс уламжлалынхаа дагуу зохион байгуулж байгаа нь энэ гэсэн байна.

Уг нь Морин спорт уяачдын холбоо мэдэгдэл гаргаж “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн, Хөвсгөл, Говь-Алтай аймагт 2017 оны гуравугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөсөн бүсийн хурдан морины уралдааныг хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд хойшлуулж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн. Гэвч тэдний шаардлагыг Хөвсгөл, Говь-Алтай аймгийн удирдлагууд хүлээн авсангүй.


URL:

Сэтгэгдэл бичих