Төвд хүнийг шашны тэргүүнээ болгосон Монголчууд БНХАУ-д визтэй зорчдог болноо

Шувуу хүртэл буруу дэвээд байгаа юм шиг Монголын хамаг юм нэг л хачин болчихлоо.

Төрийн томчууд нь бие биенээ элдвээр дуудах нь хэрээс хэтэрч одоо байтлаа эхнэр хүүхэд эгч дүүс гээд хамаг ах дүүсийг нь хамх цохих нь холгүй байхад Монголын хоёр дахь засаглал болсон шажин самуурч эхэллээ.
Хэзээ ч бүр хэзээ ч хүнд туслаж хандив өгч, зуданд явж цас түрж, өнчин ядуусыг хооллох нь битгий хэл хүүхэд нохойг хөөх шахам хялмалздаг Монголын бурхан шашинтаны төв Гандан Тэгчилэн хийд Төвдүүдэд “тамгаа хармалсангүй”.
Гандан хийдийн тэргүүн хамба нь Монголын шашны тэргүүн атал гурав хоногийн өмнө IX Богдийг Монголын шашны тэргүүн болгон тамга тэмдэг эрх мэдлээ атгууллаа.

Төвд болон Далай ламын асуудалд туйлын эмзэг ханддаг БНХАУ-ын засгийн газар ёстой хамаг хараалаа барж дэвсэлж суугаа бололтой.
Монгол улс олон улсын харилцаанд олон талт гадаад бодлогыг гол болгодог билээ. Уул нь Монголчууд Төвдийн талд биш Хятадын талд биш цэвэр өөрсдийн шашны бодлогоо гарган ажиллах учиртай байсан авч “том толгой ламтанууд” түүний цаана байгаа XIV Далай ламын “батламжилсан” IX Богдыг орой дээрээ залах нь туйлын болчимгүй үйлдэл бөгөөд Монгол улсын өөрийн бие даасан бодлогыг бүрэн алдагдуулсан хэрэг боллоо хэмээн ахмад дипломатчид харамсан хэлж байлаа.

Монголчуудын Төвдөд тал засч байгааг хараад мэдээж БНХАУ зүгээр хараад сууна гэж байхгүй.
Хэдхэн жилийн өмнө БНХАУ-ын иргэдийг визгүй болгох асуудлыг хөндөж байсан бол хамгийн наана зохион байгуулагдах Монгол улс болон БНХАУ-ын төрийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол улсын иргэдийг Хятадад визтэй зорчуулах болсоноо мэдэгдхэд гайхаад байх учиргүй болох буйзаа.

Мэдээж 90% Хятадаас шууд хамааралтай байгаа манай гадаад худалдааны эргэлт эрс багасан бараа бүтээгдхүүний үнэ огцом бүр хэд дахин нэмэгдэх нь гарцаагүй буйзаа.

Монголд үүнийг хамаарах Гадаад харилцааны яам, Шашны асуудалд оролцоод өгөх Ерөнхийлөгч байна уу?


URL:

Сэтгэгдэл бичих